“Энэ удаагийн “Хэн юу хэлэв?” буланд УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, ШИНЭ намын дарга Ц.ГАНТУЛГА нарын үгийг онцлов.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Ооёо, хууяа нар нь нийлчихсэн юм шиг байна лээ. Ийм үед Монгол Улсын тусгаар тогтнол ганхаж эхэлдэг. 100 жилийн өмнө Монгол Улс ямар байлаа. Х Богдтой холбоотой асуудал байна. Арайхийж бид Х Богдоо тодруулсан. Гэтэл Х Богдын эмээг гадны захиалгын гар хөл болж шоронд хийж байна. Х Богдын эмээ, ээжийг хэн зогсоо зайгүй хэвлэл мэдээллээр дарамталж байна. Ард нь хэн байна, эрх мэдэлтэй хүмүүс л байгаа. Энийг тогтоо. Энэ бол монгол төрийн хийх ёстой ажил. МАН-д сайн хүмүүс бий. Нэр заагаад яах вэ, зарим хүмүүс нь гомдох байх. Манай намд ч, танай намд ч хэцүү хүмүүс байна. Аягүй бол энэ чуулганы дараа ШХАБ-ын хамтын ажиллагааны байгууллагад орно гээд гүйцгээнэ шүү. Намайг үг хэлдэг, шүүүмжилдэг болохоор миний амь насанд халдана энэ сонгуулиар. Энийг зохих байгууллагууд анааралдаа аваарай. Хэн гэдгийг нь хэлсэн ч болж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -Улаанбаатар хотын иргэд бүгд үзэн ядаж “авлига хороолол” гэж нэр өгчхөөд байхад авлига ийм бяртай байдаг юм гэдгийг харуулж, та нар юу юм бэ гэж доромжилж, аархаж бяраа гайхуулан сүндэрлэсэн хөшөө босгож байгаа энэ асуудалтай би дуустал тэмцэнэ. Ард түмнийг доромжилсон авлигын гэрэлт хөшөө болж сүндэрлэж байгаа энэ хороолол нурах ёстой. Зөвшөөрлийг нь өгсөн, зориулалтыг нь өөрчилсөн, техникийн нөхцөлүүдийг нь баталсан бүх хүн хуулийн хариуцлага хүлээх болно. Цагаан дээр хараар бүх нэр нь ил байгаа шүү дээ. Ямар ч завхрал аль нэг цэг дээр очоод зогсох ёстой. Улаанбаатарын газрын наймааны завхралын үр дүн шүү дээ. Энэ барилгууд зогсохгүй бол энийг хараад болж байна би болно гээд дунд голын ай савыг тэр чигт нь хууль бус барилгаар дүүргэх гээд тэсэн ядаж байгаа хүмүүс байж л байгаа. Үр дүнд нь улсын нийслэлээрээ үерт живээд шившиг болоод сууж байгааг өнгөрсөн жил харцгаасан шүү дээ. Ичих хэрэгтэй. Болиулах ёстой. Дарханы замын гацаа ч ялгаагүй. Ард нь авлига байгаа. Замаа дуусгаад хариуцлагын асуудал ярина.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: -Хотын дарга Х.Нямбаатар “ШИНЭ намтай ойлголцоод эвсэл байгуулаарай” гэж над руу утсаар ярьсан…
ШИНЭ намын дарга Ц.ГАНТУЛГА: -Ард түмэн хэн нь хөгжлийн бодлого ярьж, хэн нь сошиалд попорч байгааг ялгах ухаантай. Л.Гүндалай биднээс уучлалт гуйх ёстой. Эс бөгөөс хуулийн байгууллагад хандах болно.
Сэтгэгдэл ( 0 )