Өмдөндөө 100 могой нуун, хилээр гаргах гэж байжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 13

 

БНХАУ-ын гаалийн албаны ажилтнууд Хонконгоос эх газрын Хятадын хилээр 100 амьд могой гаргах гэж байсан хүнийг илрүүлэн саатуулжээ.

Тэрбээр могойнуудыг уутанд хийн, өмдөндөө нуусан байжээ. Уутанд янз бүрийн өнгө, хэмжээний олон төрлийн могой байсан байна.

2023 онд мөн таван могойг хөхөвчиндөө нуун, хилээр гаргах гэж байсан эмэгтэйг саатуулж байсан аж.

Хятад улс нь амьтны хууль бус наймааны томоохон төвийн нэг бөгөөд сүүлийн жилүүдэд тус улсын эрх баригчид амьтны хууль бус наймаатай хатуу тэмцэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.121) 2024 оны 07 сарын 14

юу хийдгийн бол иддэг юм байхдаа

0  |  0
Зочин(202.126.89.177) 2024 оны 07 сарын 14

Их л жижигхэн могой юм даа, өмдөн дэх уутанд 100-гаараа орохыг бодоход

0  |  0
Top