Ухань хот зэрлэг ан амьтны махнаас татгалзаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Шинэ төрлийн коронавирусний халдварын голомт байсан БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотын эрх баригчид зэрлэг ан амьтныг хүнсэнд хэрэглэх, агнах, үржүүлэх, худалдаалахыг бүрэн хоригложээ.

Уханийн засгийн газраас гаргасан мэдэгдэлд, энэхүү хориг ойрын таван жилд хүчин төгөлдөр үйлчлэх гэнэ. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Засгийн газар зэрлэг ан амьтан худалдах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон. Энэ дагуу Хубэй муж өнгөрсөн гуравдугаар сард зэрлэг ан амьтан худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хориглосон хууль баталсан билээ. Хятад улсад зэрлэг ан амьтны худалдааны эргэлт жилд 520 тэрбум юаньд хүрдэг байна.

Үүнтэй зэрэгцэн Хубэй мужийн зэргэлдээх Хунан муж зэрлэг ан амьтан өсгөн үржүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгохоор болсон байна. Тухайлбал,  нэг үхэр зараан 630 юань, хошуу галуунд 378 юань, Хятад мунтжаг бугад 2457 юанийн нөхөн төлбөр тус тус олгохоор болсон байна. Жианси муж мөн зэрлэг ан амьтны аж ахуйд цай, бэрсүүт жүрж тариалах зэрэг үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөхөд нь зориулж мөнгөн урамшуулал олгох болжээ. Одоогийн байдлаар, тус мужид ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 2300 гаруй фермийн аж ахуй байдаг бөгөөд тэдгээрт нийт 1.6 тэрбум юанийн өртөг бүхий зэрлэг ан амьтан үржүүлж байна. Статистик мэдээллээр, цар тахал дэгдэхээс өмнө Гуанши мужид гэхэд 20 сая могой үржүүлж байжээ. Нийт 14 мянган айл өрх ийм төрлийн аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд үүнд нийт 37 мянган хүн ажилладаг байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(212.253.19.187) 2020 оны 05 сарын 22

болж болж

0  |  0
Irgen(66.181.161.116) 2020 оны 05 сарын 21

Muu gazriin gai nohoin baasnuud teguul taarna daa

2  |  0
Top