Азид зааны амьдрах орчин 60 гаруй хувиар хумигдсан тухай Калифорнийн их сургууль мэдээлжээ.
Азийн 13 улс орон заантай. Ингэхдээ Азийн заанууд устах эрсдэлтэй төрөл зүйлд тооцогддог байна.
Тус их сургуулиас явуулсан судалгаанаас үзвэл, 1700 оноос эхлэн зааны амьдрах орчин 64 гаруй хувиар буюу 3.3 сая кв км талбайгаар хумигдаж, сүйтгэгджээ. Хятад улсад энэ үзүүлэлт хамгийн өндөр байна. 1700-2015 оны хооронд заанууд амьдрах орчныхоо 94 хувийг алдсан байна. Хятадын дараа Энэтхэг орсон байна. Тус улсад зааны амьдрах орчны 86 хувь нь алдагдсан байна. Бангладеш, Тайланд, Вьетнам, Индонезийн Суматрад зааны амьдрах орчин тавин хувиар хумигдсан бол Лаос, Малайз улсад эсрэгээр заануудын эзэмшлийн талбай нэмэгджээ.
Заануудын амьдрах орчин хумигдсан нь хүний үйл ажиллагаа, аж үйлдвэрийн хөгжил, ой модыг их хэмжээгээр тайрч байгаатай холбоотой аж. Тиймээс холбогдох олон улсын байгууллага, орон нутгийн эрх баригчид заануудыг хамгаалах чиглэлд дорвитой арга хэмжээ авна хэмээн эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Аргагүй шд. Хүний тоог хязгаарлахгүй бол бүхий л амьтаны газар нутаг хумигдана, устана