Дэлхийн хамгийн ГУНИГТАЙ заан 49 насандаа амьсгал хураажээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

 


Филиппиний амьтны хүрээлэнд амьтны эрхийг хамгаалагчдын нэрлэснээр "Дэлхийн хамгийн гунигтай заан" Мали амьсгал хураажээ. 

Дөч гаруй жил амьдрахдаа Мали Манила хотын амьтны хүрээлэнгийн хайртай амьтдын нэг байсан ба бараг бүх насаараа ганцаараа амьдарчээ.

Түүний ганцаардал алдартай одуудын сэтгэлийг хөдөлгөдөг байв. Их Британийн домогт хөгжимчин Пол Маккартни Филиппиний эрх баригчдад хандан, Мали зааныг дархан цаазтай газарт шилжүлэх хүсэлтийг нэг бус удаа тавьж байжээ. Манила хотын захирагч Хани Лакуна Мали зааныг үхсэн тухай мэдээ дуулгахдаа хүүхэд насны хамгийн аз жаргалтай дурсамжууд түүнтэй холбоотой хэмээн дурсжээ.

Вишва Мали зааныг 1981 онд 11 сартай байхад нь Шри Ланкийн Засгийн газар Филиппиний тэргүүн хатагтай асан Имелда Маркост бэлэглэжээ.

Тухайн үед амьтны хүрээлэнд Шива гэх нэртэй ганц заан байсан ба тэр 1990 онд үхсэн байна. Түүнээс хойш Мали амьтны хүрээлэнгийн цорын ганц заан нь болжээ.

Ковид-19 цар тахлын үеэр амьтны хүрээлэнд вакцинжуулалтын төв нээсэн ба Мали заан вакцинд хамрагдахаар ирсэн хүүхдүүдийг баясгадаг байсан юм. Амьтны эрхийг хамгаалагчид түүнийг байгальд тавихыг шаарддаг байсан ч эрх баригчид бүх насаараа хүний гараас хоол идэж, асруулсан Мали тийм нөхцөлд амьд гарч чадахгүй гэж үздэг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top