Замбид жуулчдын машин руу заан дайрч, америк эмэгтэй амиа алджээ

2024 оны 04 сарын 04

Африкийн Замбид аяллын үеэр жуулчдын сууж явсан ачааны машин руу заан дайрч, 80 настай америк эмэгтэй амиа алджээ.

Дээрх явдал Кафуэ дархан цаазат газарт болсон бөгөөд жуулчин эмэгтэй гэмтэл авч, нас барсан байна. “Mirror”-т бичсэнээр заан ачааны машиныг хараад араас нь дагаж, машин зогсох үеэр дайрчээ.

Заан хошуугаараа машиныг эргүүлсэн байна. Аялагчдын дийлэнх нь хөнгөн гэмтэл авсан бол бас нэгэн эмэгтэй хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Үүний өмнө Энэтхэгт жуулчдад үзүүлж байсан заан нэгэн эмэгтэйн хөлийг хугалсан явдал болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top