Ган гачиг хамгийн тэсвэртэй хөхтөн амьтдыг устгажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

Кенид хоёр жил дараалан үргэлжилсэн ган гачгийн улмаас эрээн тахийн дэлхийд хамгийн ховор төрлийн тоо толгойн хоёр хувийг устгаж, олон тооны заан үхэхэд хүргэсэн тухай CNN агентлаг мэдээлжээ.

Кенид үхсэн анааш, мал, амьтны сэг энгийн үзэгдэл болжээ. Дэлхийд хамгийн ховорт тооцогддог Греви эрээн тахь ган гачигт хамгийн ихээр өртөж байна гэж “Grevy's Zebra Trust” сангийн үүсгэн байгуулагч Белинда Лоу Макки мэдэгджээ. Зургаадугаар сараас хойших хугацаанд 58 Греви тахь үхээд байна. Ган гачиг хамгийн тэсвэртэй амьтдыг ч хөнөөж байна. Удаан хугацаанд усгүй амьдрах чадвартай тэмээ хүртэл өртөж, Кенийн цөл тэдгээрийн сэг зэмээр дүүрчээ.

Байгаль хамгаалагчид ховордсон амьтан ган гачигт илүү өртөж буйд санаа зовниж байна. Тус улсад тав дахь борооны улирал дараалан бороо ороогүй байна. Ирэх борооны улирал олон жилийн дунджаас илүү хуурай байх урьдчилсан мэдээ гарчээ. Ган гачиг үргэлжилбэл үхсэн зааны тоо огцом өснө гэж “Зааныг аваръя” байгууллагын тэргүүн Фрэнк Поуп ярьжээ. Түүний хэлснээр, зааны сүрэг хуваагдаж, тугалуудаа орхин, хөгшин заанууд нь олноор үхэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top