Францын экологийн “Centre Athénas” байгууллагын эрдэмтэд тус улсад 150 хүрэхгүй тоо толгой насанд хүрсэн шилүүс үлдсэнийг тогтоожээ. Эдгээр амьтны генетикийн олон янз байдал нь маш бага тул 30 жилийн дараа бүрэн устаж үгүй болох эрсдэл буйг анхааруулжээ.
“Frontiers in Conservation Science” сэтгүүлд бичсэнээр, Евразийн шилүүсийг 1970-аад оны үед Швейцарт нутагшуулж, арван жилийн дараа Францад авчирчээ. Шилүүсний тоо толгойг тогтоохын тулд судлаачид ДНХ-ийн шинжилгээ хийсэн байна. Үүний тулд судлаачдын баг 2008-2020 оны хооронд шархадсан, үхсэн эсвэл өнчирсөн шилүүснээс сорьц авчээ. Нийт 78 сорьц цуглуулж чадсан байна. ДНХ-ийн шинжилгээнээс үзвэл, тус улсад нийт 150 орчим насанд хүрсэн шилүүс байгаагаас ихэнх нь цус ойртсон байна. Гэхдээ бодит байдалд шилүүсний тоо толгой үүнээс ч бага гэж эрдэмтэд үзжээ.
Сэтгэгдэл ( 0 )