Дэлхийн аварга яст мэлхий Пхукет аралд эргэн иржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Таиландын алдартай наран шарлагын газруудад сүүлийн 20 жилд анх удаа дэлхийн хамгийн томд тооцогддог арьст яст мэлхий эргэн иржээ гэж The Sun хэвлэл мэдээлжээ.

Цар тахлын улмаас хөл хөдөлгөөнгүй болоод буй Пхукет арлын наран шарлагын газруудад сүүлийн жилүүдэд үзэгдэх нь ховордсон амьтад үүрээ засаж эхэлжээ.

Пхукетын Далайн биологийн төвийн захирал Конгкиат Киттиватанавонгийн хэлснээр, өнгөрсөн жилд дэлхийд ховордсон аварга яст мэлхий ийм их үүр засаж, өндөглөсөн нь ажиглагдаагүй байна. Учир нь эдгээр амьтад загасчдын олз болох нь элбэг байжээ.

Таиландад устаж үгүй болох аюулд учраад буй арьст яст мэлхий харанхуй, чимээгүй газар үүрээ засдаг бөгөөд жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй наран шарлагын газруудад үүрээ засахаа больсон байжээ. Зөвхөн яст мэлхий төдийгүй энэ бүс нутагт амьдардаг  далайн гахай, хав зэрэг далайн амьтдын тоо толгой өссөн гэж эрдэмтэд мэдээлжээ.

Арьст яст мэлхий /Dermochelys coriacea/ дэлхий дээрх хамгийн том яст мэлхий. Хамгийн аварга биетэй арьст яст мэлхийн биеийн урт 2.6 м, урд хөлийн дэлгэцийн урт нь 2.5 метр, жин нь 916 кг татдаг байна. Зарим хэмжилтээр, эл амьтны биеийн урт 2.5 м, урд хөлийн дэлгэцийн урт 5 м, жин нь 600 кг хүрдэг гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.167.254) 2024 оны 02 сарын 01

ЭНЭ ЯСТ МЭЛХИЙ ЮУГААР ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН ЮМ БОЛ?

1  |  1
Top