Бичил замгийн бөөгнөрлөөс үүдэлтэй далайн ус улаан өнгөтэй харагддаг “улаан түрлэг” гэгддэг байгалийн үзэгдэл Мексикийн Оахака мужийн эрэг дагуу олон зуун яст мэлхий үхэхэд хүргэжээ.
Мексикийн байгаль орчныг хамгаалах холбооны прокурорын газраас мэдээлснээр, яст мэлхий олон тоогоор үхэх болсон шалтгаан нь бичил замагт агуулагддаг хортой шимэгч хорхойнууд байсан аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд Номхон далайн эрэг орчим “улаан түрлэг” гэгддэг байгалийн үзэгдэл бүртгэгдсэн байна. Бичил замагт хавтгай шимэгч хорхойнууд үржиж, далайн яст мэлхийн аманд орсноор саажилт үүсгэсэн байна.
Үүнээс хойш нийт 292 Галапагосын аварга яст мэлхий үхээд байгаа бөгөөд 27 яст мэлхийг аварч чаджээ. Үхсэн яст мэлхийн сэгийг Мексикийн яст мэлхийн төв шинжилсэн байна. Үүнээс өмнө Оахаки мужийн эрэг орчим “улаан түрлэг” 2016 онд ажиглагдаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )