Дэлхийн хамгийн өндөр настай амьтан 190 насыг "зооглов"

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Гэгээн Хелен арал дэлхийн хамгийн өндөр настай амьтны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Сейшелийн аварга яст мэлхий Жонатан 190 насыг "зооглож" байна.

CNN агентлагийн мэдээлснээр, түүхэн үйл явдлын гэрч болохыг хүссэн хүн бүр яст мэлхийг гурван хоногийн турш харах боломжтой болжээ. Түүнчлэн арлын эрх баригчид дурсгалын цуврал марк гаргасан байна. Хэдийгээр Жонатаны төрснийг гэрчлэх албан ёсны тэмдэглэл байдаггүй ч түүнийг 1832 онд төрсөн гэж үздэг. Яст мэлхийг Сейшелийн арлуудаас 1882 онд Гэгээн Хелен аралд бэлэг болгон авчирч байжээ.

Гэгээн Хелен арлын Аялал жуулчлалын газрын дарга Мэтт Жошуагийн хэлснээр, Жонатан энэ дэлхийд 200 жилийн өмнө ирснийг ч үгүйсгэх аргагүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(43.242.243.87) 2022 оны 12 сарын 04

Тэс петролиумд гарсан дэлбэрэлтэнд өртсөн хүмүүс яасан бэ?

0  |  0
Top