200 амьд хилэнц хорхой хилээр гаргах гэж байгаад баригджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 15


Хятадын нэг иргэн 200 орчим амьд хилэнц хорхой Шри Ланкагийн хилээр гаргах гэж байгаад баригджээ.

Хуванцар саванд нуусан амьд хорхойнуудыг Шри Ланкагийн Бандаранаике олон улсын нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан илрүүлсэн байна. Эрх баригчид энэхүү этгээд хилэнц хорхойн хорыг гаргаж авахаар төлөвлөж байсан байж болзошгүй гэж таамаглажээ. Шри Ланка улсад сонин содон амьд амьтан, алт, хар тамхины хууль бус наймаа дэлгэрсэн тул эрх баригчид энэ төрлийн гэмт хэрэгтэй хүчтэй тэмцдэг байна.

Хятадын иргэнийг 550 ам.доллароор торгон, эх оронд нь буцаажээ. Шри Ланкад 18 төрлийн хортой хилэнц хорхой байдаг бөгөөд эдгээрийн нэг төрөл нь хүний аминд хүрэх аюултай аж.

Өнгөрсөн оны зургаадугаар сард хэд хэдэн албаны хүмүүс зэрлэг зааны тугал барьж, зарахыг завдсан хэргээр саатуулагдаж байжээ. Гурван жилийн өмнө Шри Ланка улс хууль бус наймаачдаас Хятад болон Азийн бусад оронд хоол хүнсэнд хэрэглэгддэг ховор шувууны 45 кг үүрийг хураан авч байжээ. Түүнчлэн панголин хэмээх амьтан хууль бус наймааны золиос болдог байна.
 

Панголин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top