Шри Ланка гадаад өрийн дефолт зарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Шри Ланкагийн Сангийн яам гадаад өрийн эргэн төлөлтөө түр хугацаан зогсоосон тухай мэдэгджээ.

Тус улс олон улсын зах зээлд гаргасан бонд, своп хэлцлээс бусад зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх боломжгүй болжээ. Энэ арга хэмжээ нь тус улсын санхүүгийн нөхцөл байдал улам муудахаас урьдчилан сэргийлэх сүүлчийн арга хэмээн тус яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Гадаад өрийн бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна. Тиймээс Шри Ланкагийн эрх баригчид Олон улсын валютын сантай хамтран эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр боловсруулж, даруй хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Шри Ланка 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш эдийн засгийн хамгийн гүнзгий хямралтай нүүр тулаад байна. Цар тахлын улмаас жуулчдын урсгал багассан нь тус улсын гадаад валютын нөөц хомсдоход хүргэжээ. Үүнтэй холбогдуулан Шри Ланкагийн эрх баригчид импортын хэмжээг хязгаарлажээ. Тус улсад цемент, автомашины сэлбэг хэрэгсэл, түлш, хүнсний бүтээгдэхүүний эрэлт огцом өсөөд байна.

Шри Ланка улсын гадаад өр 35 тэрбум ам.долларт хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top