Шри Ланк улсын Байгаль орчны яам хуванцар бүтээгдэхүүн импортоор авахыг хориглох тухай хууль боловсруулж байна.
Учир нь буга, заан зэрэг амьтад хуванцар материал идэж тэр нь үхэлд хүргэж буй тохиолдол олширч буйтай холбоотой аж. Тиймээс амьтны аймгаа хамгаалах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж буй ажээ.
“Энэ бол байгаль орчныг хамгаалах хамгийн зөв гарц. Хөрсний бохирдлыг ч бууруулах онцгой ач холбогдолтой” гэж Шри Ланк улсын Байгаль орчны сайд Махинда Амаравера ярьжээ.
Түүнчлэн аажмаар дотооддоо хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй байх тогтолцоонд шилжинэ гэдгийг Байгаль орчны яамнаас анхаарууллаа.
Байгаль орчны яамны санаачилгыг дэмжиж байгаагаа тус улсын Ерөнхийлөгч албан мэдэгдэлдээ дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )