Шри-Ланкийн Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Ерөнхий сайд Ранил Викрамасингхе тус улсад онц байдал зарласан талаар мэдэгдлээ.
Онц байдал нь нийгмийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг хамгаалах, нийгмийн амьдралд шаардлагатай хангамж, үйлчилгээний ашиг сонирхлын үүднээс зарлагдаж байгаа аж.
Шри-Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса огцорсон билээ. Тус улсын парламентын ерөнхий нарийн бичгийн дарга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг долоодугаар сарын 19-нд танилцуулах аж. Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 20-нд болно.
Шри-Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражапакса иргэд нь эдийн засгийн хямралаас болж дургүйцлээ илэрхийлж, ордон руу нь дайрч байгаа тул эх орноосоо дүрвэсэн юм. Түүнийг Мальдив руу зугтсан талаар Шри-Ланкийн агаарын хүчин мэдээлжээ.
Готабая Ражапакса эзгүй хугацаандаа Ерөнхийлөгчийн үүргийг Ерөнхий сайд Ранил Викрамасингхед шилжүүлсэн юм.
Ерөнхийлөгчөө зугтсаны дараа шри-ланкачууд эсэргүүцлийн жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )