Шри Ланка улсын хууль хүчнийхэн 110 кг хар тамхи зөөвөрлөж байсан 22 ламыг Бандаранаике олон улсын нисэх онгоцны буудалд саатуулжээ.
Тус улсын Daily Mirror хэвлэлд онцолсноор, энэ нь тус улсын түүхэнд хураан авч байсан хамгийн их хэмжээний хар тамхи. Тайландаас зорчиж ирсэн лам нарын ачаанаас 112 кг каннабис, гашиш хураан авчээ. Хууль бус ачааны өртөг 3.45 сая ам.доллар болох гэнэ.
Тэдний хэргийг Шри Ланкагийн Негомбо тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус сонинд бичсэнээр, хар тамхи хууль бусаар тээвэрлэх ажиллагааг Жамбуралиа дүүргийн сүмийн гурван лам зохион байгуулсан бөгөөд үлдсэн 19 ламыг Facebook сүлжээгээр дамжуулан энэхүү ажиллагаандаа татан оролцуулжээ. Урьдчилсан мэдүүлгээр, залуу лам нарт үнэгүй нислэг, хоол, байраар хангана гэж амласан байна. Тэдэнд сургуулийн сурагчдад зориулсан сургалтын материал, амттан тээвэрлэнэ гэж итгүүлжээ.
Хар тамхитай тэмцэх цагдаагийн товчоо мөн тус ажиллагааг зохион байгуулсан байж магадгүй этгээдийг Гампаха тойрогт баривчилсан байна. Мөрдөн шалгалтаар, гэмт этгээдүүд өнгөрсөн сард 12 ламыг оролцуулан ийм ажиллагаа явуулсан бөгөөд ойрын үед дахин үйлдэхээр зэхэж байжээ.


Сэтгэгдэл ( 0 )