Шри Ланка улс 68 насандаа үхсэн ариун Ража заантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээг ерөнхийлөгчийн зарлигийн дагуу зохион байгуулахаар болжээ.
Ража заан нь Азид гаршуулсан хамгийн том заан гэж үздэг байжээ. Бага насанд нь түүнийг Шри Ланкад жил бүр болдог шашны баярын үеэр Буддын ариун чандрыг залах үүрэгтэй элит заанаар сонгож байжээ. Заантай салах ёс гүйцэтгэхээр тус улсын өнцөг булан бүрээс олон зуун хүн Коломбо уулын бэлд ирж байна.
Энэтхэгийн Мисуру хотод 1953 онд төрсөн Ража заан нь Мисуругийн хаан Шри Ланкийн ламд бэлэглэсэн хоёр зааны тугалын нэг нь байсан гэж нутгийн иргэд ярьдаг байна. Ража заан нь Шри Ланкад долоодугаар сар бүр болдог Эсала шашны баярын үеэр Бурхан багшийн ариун шүдийг залах ариун үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Шри Ланкийн Ерөнхийлөгч Готабая Ражадкса Ража зааныг үндэсний үнэт эрдэнэ хэмээн өргөмжилж, түүнтэй салах ёс гүйцэтгэх төрийн арга хэмжээ зохион байгуулах зарлиг гаргажээ. Үүний дараа Ража зааны чихмэлийг хийх гэнэ.
Шри Ланка улс заанд ийм хүндэтгэл үзүүлж буй анхны тохиолдол биш. Үүнээс өмнө мөн л Ража нэртэй зааныг чихмэл болгож, Ариун шүдний дуганы музейд байрлуулж байжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж харсан бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт хэвтэж байсан өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу амьдарч байгаад маш их
Хэт шашинжих нь ийм болгоно шүү