БНХАУ Шри Ланк улсад 90 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 12


БНХАУ-ын талаас Шри Ланк улсад буцалтгүй тусламж хэлбэрээр 90 сая ам.доллар олгох болсоноо зарлалаа.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Улс төрийн товчооны гишүүн, Гадаад бодлогын зөвлөлийн дарга Янг Жиечи айлчилж хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламжийн талаар ярилцжээ.

Буцалтгүй тусламжийг цар тахлын хүнд цаг үед эдийн засгийг сайжруулах чиглэлээр олгосон гэдгийг хоёр талын гадаад хэргийн яам онцолж байна.

Шри Ланк улс өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын санхүүжилтээр далайн боомт, нисэх буудал, томоохон хотуудын төлөвлөт, өндөр хурдны галт тэрэг, цахилгаан станцын хэд, хэдэн төсөл хэрэгжүүлсэн юм.

Одоогоос гурван жилийн өмнө 2017 онд Шри Ланк улс нь хоёр улсын худалдааны маршрутын голлох боомтыг 99 жилий хугацаатай түрээслүүлсэн билээ. Хамгийн сонирхолтой нь дээрх боомтыг Хятадын санхүүжилтээр босгожээ.

Шри Ланк улсын дэд бүтцийг сайжруулах, далайн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд БНХАУ-аас тус улсад 989 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлдүүлээд байна.

Шри Ланкын гадаад валютын нөөц эхний хагас жилийн бадлаар 7.2 тэбрум ам.доллар болж буурсан нь эдийн засгийн бэрхшээл дагуулсан. Тийм ч учраас нөхцөл байдлаа сэргээхийн тулд БНХАУ-ын талтай хоёр ч удаа хэлэлцээ хийсэн юм.


Эх сурвалж: SCMP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top