Хадгаламж, зээлийн хоршоодын удирдлагуудад сургалт зохион байгууллаа

2024 оны 07 сарын 18

Санхүүгийн зохицуулах хороо Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU),  Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ)-той хамтран хадгаламж, зээлийн хоршоодын удирдлагуудад сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU)-ны гүйцэтгэх захирал Elenita V. San Roque, техник туслалцааны ахлах зөвлөх Ranjith Hettiarachchi нар удирдан явуулсан сургалтаар хадгаламж, зээлийн хоршооны зах зээлийн орчинд хэрэгжиж буй хоршооллын зарчмууд, байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, бодлого төлөвлөлт, хяналт үнэлгээний талаар мэдээлэл олгосон юм.

Мөн хадгаламж, зээлийн хоршооны олон улсын чадавхын үнэлгээний систем, хадгаламж, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх арга зүй зэрэг сэдвээр мэдээлэл, мэдлэг өгсөн бөгөөд Улаанбаатар хот, Орхон, Дархан, Говь-Алтай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт 15 ХЗХ-ны 17 гүйцэтгэх захирал, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд хамрагдлаа.

Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл мөн энэ үеэр Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU)-ны төлөөллийг хүлээн авч уулзан, Монголын хадгаламж, зээлийн хоршооны салбарын хөгжил, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцов.

Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (ACCU) нь Ази тив даяар бүс нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой хадгаламж, зээлийн хоршоодыг хөгжүүлж, харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмждэг байгууллага бөгөөд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ) гишүүн байгууллага нь юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.183) 2024 оны 07 сарын 19

This is to inform the general public that Adity apradhan medical\nhospital is seriously and urgently looking for healthy kidney donors\nwho are 0 serious to sell their kidney at the rate of $780,000USD\nplease interested donors should contact our email:\n”DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwe promise you maximum satisfaction.\n

0  |  0
Top