“Хятад Улс дэлхийд цөмийн зэвсгийг бүрэн хориглохын төлөө сонирхсон бүх талтай хамтран ажиллахад бэлэн байна” гэж БНХАУ-ын гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.
“Цөмийн зэвсгийг бүх талаар хориглох болон бүрэн устгахын тулд бүх талтай хамтран ажиллахад Хятад Улс бэлэн байна. Цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох зорилгыг хангахын төлөө БНХАУ хүчин чармайлт тавьсаар байх болно” гэж тэр мэдээлсэн байна.
“Хэзээ ч, ямар ч нөхцөлд үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэхгүй гэдгээ БНХАУ-ын эрх баригчид 1964 онд зарлан тунгагласан бөгөөд энэ байр сууриа баримталсаар ирсэн. Цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх бодлого нь стратегийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, цөмийн зэвсгийг хураах үйл хэрэгт ахиц гаргах, стратегийн эрсдэлийг бууруулах, дэлхийн стратегийн тэнцвэртэй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлж байгааг түүх болон өнөөгийн бодит байдал нотлон харуулж байна” гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч нэмж хэлэв.
Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Гэрээг 1968 онд байгуулсан бөгөөд эг гэрээгээр Орос, Их Британи, Хятад, АНУ, Францын цөмийн зэвсгийн нөөцийг хуульчлан тогтоосон юм. Энэ баримт бичигт гарын үсэг зурсан бусад улс үй олноор хөнөөх зэвсэг хийх юм уу худалдан авах эрхгүй болдог. 190 гаруй орон энэ хэлэлцээрийн оролцогч болсон байна. Энэ хэлэлцээрт Израиль, Энэтхэг, Пакистан улс нэгдээгүй ба БНАСАУ 2003 онд хэлэлцээрээс гарсан ажээ.
Сэтгэгдэл ( 0 )