"Оюунлаг" сургууль хиймэл оюун ухаанд суурилсан “AI-SMART SOLUTION” төслөө танилцууллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
19 цагийн өмнө

Хиймэл оюун ухааны их давлагаа, техник технологийн хурдацтай өөрчлөлт нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, шинэ шаардлага ,шинэ боломжуудыг бий болгосоор байна. Боловсролын салбар ч үүнийг тойрч гарах аргагүй боллоо. Энэхүү шинэчлэл, өөрчлөлтүүд нь сургууль боловсролын байгууллагын бүтэц зохион байгуулалтад, үйлчилгээний уламжлалт тогтсон хэв маяг хандлагад, сургалтын бодлогод, багшийн гүйцэтгэх эрх үүрэгт, үйлчилгээний агуулгад онцгой шинэчлэл, өөрчлөлтийг шаардаж эхэлжээ. 

Тэгвэл Ерөнхий боловсролын "Оюунлаг" сургуулийн иновацийн багаас орчин үеийн "Оюунлаг" сургуулийн шинэ өнгө төрхийг бүтээх зорилгоор 2024.12.12-ны өдөр “AI-smart solution” төслийн нээлтээ албан ёсоор хийлээ.

Төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэх зорилт тавьжээ.
 

1. Хиймэл оюун ухаанд суурилсан "ОЮУНЛАГ" СУРГУУЛИЙН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ-ийг бүтээх.

2. Хувь сурагчийн суралцах,төлөвших,хөгжих чадвар ахиц дэвшилд чиглэсэн боловсролын хамгийн үр өгөөжтэй чанартай үйлчилгээг бий болгох

3. Олон талын ур чадвартай шинэ цаг үеийн мэргэшсэн багшийн нөөц бүрдүүлэх

4. Хиймэл оюун ухааны орчилд ёс зүй, хэм хэмжээ, аюулгүй байдал, нууцлалын эрсдэлийг тооцсон зөв зохистой хэрэглээг тодорхойлж, дүрэм, журмыг бий болгох.


Хүмүүс бидэнд хайрлах, мэдрэх, бүтээх, сэтгэх онцгой чадвар бий. Харин хиймэл оюун ухаанд тооцоолох, мэдээллийг хурдан боловсруулах, анализ хийх хүчтэй тал л бий. Хэрэв бид энэ хоёр чадварыг зүй зохистой хослуулж чадвал боловсролын үр өгөөжийг нэмэгдүүлэх, суралцагчид хүн ёсны чанартай боловсрол эзэмшүүлэх гол хүчин зүйл болох учиртай.

"Төслийг хэрэгжүүлэхэд багш нарын бүхний оролцоо, хичээл зүтгэл хамгийн чухал. Бид технологийг хамтдаа зөв ашиглаж, хүүхэд бүрийн ирээдүйн эрэлт хэрэгцээг хангах ухаалаг шийдлийг хэрэгжүүлж чадна" гэдгийг "Оюунлаг" сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Д.Батсайхан онцлон тэмдэглэж байлаа. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top