Ерөнхий боловсролын “Оюунлаг” сургуулийн Ерөнхий захирал, Гавьяат багш Д.Батсайхантай ярилцлаа.
Д.Батсайхан: Агуулга болон блюпринт талдаа боллоо гэхэд сурагчдаас маш их тооцоо, бичиглэл шаардсан бодлогууд байна. Энэ нь хүүхдүүдийн гаргах амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ. Цаашилбал, утга найруулга муутай, хоёрдмол санаатай, алдаатай бодлогууд нилээд хэмжээгээр орсныг манай багш нар баримтуудтай нь гаргаад ирчихсэн байна. Энэ олон бодлогыг цаг нь тулчихсан үед оруулж ирж буй нь багш, сурагчгүй стресст оруулж байна. Одоо хугацаа ийм давчуу үед сайндаа нэг удаа л бодож үзээд орох байх. Нөгөө талаас буруу бодлогоо нөхцлийг нь өөрчлөх юм уу, буруу чигээр нь өгч, алдаатай болохыг нь батлах юм уу, засаж янзалбал ямар өнцгөөс нь засах юм бол гээд олон тээнэглзлэлийг багш нарт бий болголоо...
-“Оюунлаг” сургуулийн 12-р ангийн сурагчид саяхан улсын хэмжээнд зохион байгуулсан Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад (ЭЕШ) өндөр амжилт үзүүлсэнд баяр хүргэе. Энэ шалгалтын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Баярлалаа. Хэдхэн хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвөөс манайд ирсэн мэдээллээр “Оюунлаг” сургуулийн бүх төгсөгчид маань 100%-ийн амжилттай шалгагдаж, 3 хүүхэд 800 онооны босгыг давж, сургуулийн маань шалгалтын дундаж онооны үзүүлэлт 662.3 оноонд хүрсэн амжилтыг үзүүллээ. Энэ бол багш нарын хамт олны уйгагүй хөдөлмөр, шавь нарын маань хичээл зүтгэлийн үр дүн гэж ойлгож байна.
Монгол хэлний шалгалтыг ахлах ангийн сурагчдаас авна гэдэг нь тухайн ангид үзэж судалсан агуулга болон мэдлэгийг шалгана гэхээс илүүтэй, тухайн сурагчийг цаашид их, дээд сургуульд элсэн суралцах үндсэн суурь чадварын түвшиндээ хүрч үү, үгүй юу, эх хэлний соёлын дархлаа нь тогтож уу гэдгийг л хэмжиж, оношилж буй хэлбэр шүү дээ. Тиймээс ч монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө авч, түүнд ач холбогдол өгдөгийн учир нь энэ байх.
-Та хэллээ, “Суралцах суурь чадварынхаа түвшинд хүрсэн эсэх”-ийг гэж.Та энэ талаарх тайлбарыг илүү тодорхой хэлж өгнө үү?
-Ер нь эх хэлээрээ уншиж ойлгоно, мөн чанар, шалтгааныг нь тодорхойлох, үнэлж дүгнэх гэсэн цогц ойлголт нь бүх хичээл судлагдахууныг суралцах үндсэн суурь арга нь болж байдаг. Тухайлбал, байгалийн ухааны хичээлийг авч үзье. Хүүхэд “Нарны энерги ургамлын фото синтезийн үйл явцыг дэмждэг” гэсэн өгүүлбэрийг уншаад өнгөрөх бус, “Фото синтез гэж юу вэ?”, “Энэ процесс үзэгдэл хэрхэн явагддаг вэ?”, “Ургамалд хэрхэн нөлөөлдөг вэ?” гэх мэтчилэн утга учрын гинжин холбоо бүхий асуултууд үүсч байвал унших ойлгох ухаарах суурь чадвар байна аа гэх байх. Хэрэв тухайн сурагч өгүүлбэрийн утга мөн чанарыг ойлгоогүй бол дээрх асуултууд гарч ирэх байтугай уншиж, ухаарч ойлгох чадвар бий болоогүй байна гэж үзэх жишээтэй. Мэдлэг яах аргагүй чухал зүйл гэхдээ хэрэглэж ашиглаж болдог байх хэрэгтэй.
Иймээс эх хэлний унших ойлгох чадвар бол зүгээр нэг хэлний түвшин биш, харин сурагчийн цаашид суралцах үндсэн бэлтгэл, сэтгэлгээний суурь ур чадвар, бүтээмжийн гол үзүүлэлт болдог учиртай
-Монгол хэлний шалгалтыг та “Үндэсний дархлаа” гэж тодотгосон нь сонирхол татаж байна?
-Монгол хэл бол бидний соёл, түүх, үндэсний сэтгэлгээний толин тусгал гэж хэлж болох байх. Хэрвээ бид хүүхдүүддээ өөрийгөө илэрхийлэх, уншсан зүйлээ задлан шинжлэх, үндэслэл, баталгаа нотолгоотой тайлбарлах чадвар суулгаагүй бол тэд хичнээн гадаад хэлтэй байгаад ч үндэснийхээ түүх соёлын үнэт зүйлээрээ омогших, бахархах талаар төсөөлж ч чадахгүй. Тиймээс энэ шалгалт бол эх хэлний мэдлэгийг шалгахаас гадна хүүхдийн дотоод ухамсар, үнэт зүйлд хүрсэн эсэхийг ч хэмжиж буй ухаалаг арга гэдгийг манай боловсрол судлаачид ярьж хэлсээр л байдаг. Ер нь энэхүү шалгалт нь эх хэлний дархлаа болон суралцах чадамжийн оношилгоо, зөвлөмж гэж ойлгоход болох байх. Цаашид шалгалтын чиг хандлага ч энэ чиг шугамаа баривал хамгийн зөв, оновчтой шийдэл байж магадгүй.
-Заримдаа олон нийтийн зүгээс “Ахлах анги төгсөхдөө нэмэлт шалгалт авна” гэдгийг ачаалал, нөгөө талаас ЭЕШ өгөх эрх олгож байна гэж ойлгоод байдаг. Тэгвэл энэ шалгалтыг бид хэрхэн ойлгох вэ?
-За даа, би чинь нилээд байцаагдаж, бараг л шалгалт өгөөд байна уу (Инээв). Уг нь бид аливаа шалгалтыг шалгаж, дүн тавьж байна гэхээсээ харин бодит үнэлэмж, зөвлөмж ,чиглүүлэг өгч байна гэсэн өнцгөөс харвал зохистой юм шиг санагддаг. Энэ ч утгаараа шалгалтын үр дүн болон хүнд очих нөлөөлөл нь танд цаашид суралцахад ямар мэдлэг ур чадварууд дутаж буйг нь оношлох, зөвлөх, юуг сайжруулах ёстойг мэдрүүлэх, үнэлэх зэрэг олон давуу талыг бий болгодог арга хэрэгслэл болдог. Даанч бид дэндүү хязгаарлагдмал хүрээнд тэнцсэн, тэнцээгүй гэсэн хоёр туйлд авч үзэж, сэтгэж хэвшсэнд учир байна уу гэж хардаг.Энэ хэвшмэл сэтгэлгээнээсээ гарч, өмнө дурьдсан давуу талуудад ач холбогдол өгвөл бидэнд л ашигтай байх ёстой.
Харин энэ удаагийн шалгалтын журмаар шалгалтад тэнцээгүй байсан ч өмнөх шигээ ЭЕШ өгөх эрхийг хасаагүй. Харин ч дахин шалгуулах боломж нь нээлттэй, сурагч өөрийнхөө үнэлгээг ахиулах боломжийг бүрдүүлж өгсөн зэрэг олон давуу талыг олгосон харагдсан шүү.Тэгэхээр энэ шалгалт бол хэн нэгнийг унагах бус, харин суралцах чадвар байгаа эсэхийг хэмжиж, шаардлагатай бол засч сайжруулах боломжийг олгож байгаагаараа онцлогтой байх.
-Төгсөх ангийн сурагчдаас эх хэлээр нь заавал шалгалт авах тал дээр Олон улсад хэр жишиг байдаг бол?
-Би энэ тал дээр сайн хариулж мэдэхгүй. Учир нь би мэргэжлийн судлаач, мэргэжилтэн биш, жирийн л багш. Харин олон улс орнуудад ахлах сургууль төгсөгчдөөсөө эх хэл дээрх унших бичих, дүн шинжилгээ хийх чадамжийг нь шалгадаг болохыг дуулж сонсож, зарим нэгэн материалыг үзэж харж байсан. Бидний сайн мэдэх Олон улсын PISA хөтөлбөрийн шалгалт ч гэсэн унших чадварыг онцолж үздэг. Тухайлбал, Мэдээллийг сонгох, олон аргументыг шүүх, хэрэглээг тооцоолох, үнэлэх, дүгнэх, хариуцлагатай шийдвэр гаргах, бүтээлч хандлага гэсэн 6 үндсэн түвшингээр нь үнэлдэг стандартыг л мөрддөг.
-Ам нээвэл уушиг нээ гэдэг. Нэгэнт боловсролын талаар таньтай ярьсных саяхан Боловсролын сайд П.Наранбаяр ЭЕШ-ын математикийн шалгалтыг авахтай холбогдуулан 1000 бодлогоос сонгон, шалгалтын материал хийх талаар мэдэгдэл гаргасны дараа нийгэмд нилээд шүүмж дагуулах шиг боллоо. Өөрөөр хэлбэл, 2025 оны Элсэлтийн шалгалтын математикийн хичээлийн даалгаврыг олон нийтэд нээлттэй тавьж, тэдгээр нээлттэй 1000 даалгавраас сонгон, шалгалт авах тухай асуудал энэ өдрүүдэд хамгийн их анхаарал татсан, эргэлзээ төрүүлсэн сэдэв болоод байна. Энэ тал дээр та ямар бодол, дүгнэлттэй байгаа вэ?
-Энэ санаачилгыг анхлан гаргаж буй БШУЯ-ны бодлогынхонд бол маш зөв санаа шиг төсөөлөгдөж байгаа юм болов уу. Яагаад гэвэл "1000 бодлого" гэсэн хязгаарлагдмал хүрээнд бэлдэж, шалгалт авбал багш нарын зонхилох хувь нь дэмжих байх. Тэд шалгалтыг зүг чигтэй, амар хялбар болголоо гэж хүлээж авах байх гэж тооцсон байх. Мэдээжийн хэрэг бэлэн бодлогоор нь шалгалт авах учраас энэ удаагийн сургалтын чанар, үзүүлэлт өндөрсөх нь ойлгомжтой. Олон нийтэд ийм эерэг амжилтаар таалагдах гэсэн улстөрчдийн санаархал байж магадгүй гэж хардаж байна.
Харин Боловсролын үнэлгээний төв болон Боловсролын хүрээлэнгийнхэн, цэвэр мэргэжлийн багийнхан ийм санаачилга гаргахгүй нь ойлгомжтой. Энэ бол миний л бодол шүү.
Энэ чиглэлээр сошиал орчинд боловсролын салбарынхан асуудалд нилээд шүүмжлэлтэй хандаж байсан. Үнэхээр боловсролын хөгжил дэвшилд санаа зовсон, жинхэнэ бодлого боловсруулагчид байсан бол хэзээ ч ийм зүйлийг хийхгүй байх байсан. Үүнийг өнгөцхөн харахад асуудал шийдсэн, дэвшил мэт боловч үнэн чанартаа бол том төөрөгдөл ,том ухралт боллоо. Харамсалтай л байна.
-Гэхдээ тодорхой чиглэл өгч байгаа нь сайн хэрэг биш үү. Нөгөө талаас зарим судлаачдын зүгээс энэ нь цээжилж тогтоох, үргэлжилсэн их давтлагыг дэмжсэн зэрэг эрсдэлийг дагуулж болзошгүй байна гэж хэлж байсан. Та энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл юунд хүргэх бол гэж бодож байна?
-Шалгалт нь ийм бэлэн бодлогуудтай байвал багш нар ч, хүүхдүүд ч 1000 бодлогын агуулгаа шүтэж, асуудалд хандана. Тэнд бүтээлч хандлага хязгаарлалтад орж, тэнд ахиц дэвшил, хөгжил гэж төсөөлөх нь бараг илүүц болох байх. Яагаад гэж үү. Багш, сурагчийн хэн нь ч муу шалгагдаж, муу дүн авахыг хүсэх юм. Иймэрхүү маягаар амжилт руу хоромхон зуурт хүрэх гэсэн явуургүй санаархал хүссэн ч, эс хүссэн ч цээжлэх тогтоох,бүгдийг олон удаа давтан хийх гэсэн хэлбэр рүү шилжүүлнэ.
Ер нь шалгалтын чиглэл ямар байна түүнд тохирсон жолоодлогын ур дүй, жолоодох арга ухаан, жолоодох туршлага бий болдог жамтай. Тиймээс л боловсролын салбарт хүлээн зөвшөөрөх боломжгүй хандлагыг бий болгож буйд харамсаж байна. Нэгэнт боловсролын бодлого, шийдвэр нь ийм байхаар бүтээгдэхүүн нь тийм л дүр төрх, шинж чанараа хадгалсан байдлаар гарна. Тийм учраас л БШУЯ нь асуудалд арай ухаалаг байдлаар ханддаг болоосой л гэж хүсч байна
-Та тэр 1000 бодлогыг үзэж, сонирхсон уу. Хүнд, хөнгөн нь ямар байна?
-Одоо бараг эхний 800 орчим бодлого нь тавигдчихсан байна. Эдгээр бодлогуудыг зарим сургалтын төв, сургууль, багш нар өөр өөрийн зүгээс бодож үзэж, шүүж, өөрсдийнхөө өнцгөөс алдаа, оноог нь хэлж ярьсаар байгаа. Харин энэ санаа оноог Боловсролын үнэлгээний төвөөс хэр хэмжээнд хүлээж авч буй нь тодорхойгүй байна. Уг нь бодлогын санг үүсгэхдээ хүнд, хөнгөний түвшин, бичиглэл, томьёоллын оновчтой байдал, тооцоолол, бичиглэлийн ачаалал, хөтөлбөртэй нийцэж буй эсэх, сэтгэлзүйн хандлага гээд олон хүчин зүйлийн шаардлагаа хангаж чадсанаа оруулж ирмээр байгаа юм. Энэ талаар тун бага анхаарсан бололтой. Яагаад гэвэл агуулга болон блюпринт талдаа боллоо гэхэд сурагчдаас маш их тооцоо, бичиглэл шаардсан бодлогууд байна. Энэ нь хүүхдүүдийн гаргах амжилтад сөрөг нөлөө үзүүлнэ.
Цаашилбал, утга найруулга муутай, хоёрдмол санаатай, алдаатай бодлогууд нилээд хэмжээгээр орсныг манай багш нар баримтуудтай нь гаргаад ирчихсэн байна. Энэ олон бодлогыг цаг нь тулчихсан үед оруулж ирж буй нь багш, сурагчгүй стресст оруулж байна. Одоо хугацаа ийм давчуу үед сайндаа нэг удаа л бодож үзээд орох байх.
Нөгөө талаас буруу бодлогоо нөхцлийг нь өөрчлөх юм уу, буруу чигээр нь өгч, алдаатай болохыг нь батлах юм уу, засаж янзалбал ямар өнцгөөс нь засах юм бол гээд олон тээнэглзлэлийг багш нарт бий болголоо.
-Бүр тийм зүйл болж байгаа гэж үү. Ийм нөхцөлд та эцэг эх, сурагч болон бусад сургуулиудад хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Сургууль, багш,сурагчдын маань хөдөлмөр, хичээл зүтгэл нь шударгаар үнэлэгдэхийн тулд Бодлогын яам нь битгий улс төрийн тоглолт хийгээд байгаасай, мэргэжлийн байгууллага нь жаахан ч гэсэн ухаалаг, хатуу бодлоготой байгаасай. Шалгалтын материал нь Олон улсын стандартдаа нийцсэн, үнэн зөв, ойлгомжтой, агуулга нь тэнцвэртэй, шалгуур нь итгэл төрүүлэм байгаасай л гэж хүсч байна. Өөр бид юу хүсэх билээ. Баярлалаа.
Сэтгэгдэл ( 4 )
Монгол хэл дээр сургалт явагдаж 12 дугаар анги төгссөн хүүхдээс монгол хэлний шалгалт авах ямар ч утгагүй. Энэ завхарлаа боль. Монгол хэлээр ярьж бичиж уншиж л байгаа бол дотооддоо аль ч сургуульд сураад явах чадвартай шүүдээ. Бусад оронд эх хэлээрээ ерөнхий боловсрол олсон хүмүүс эх хэлээрээ шалгалт өгдөггүй юмаа. Хүмүүсийг хясаж боосон эгэ бадайраад зогсоо
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.\nБи Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nОдоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу
Хэлний үндэсний зөвлөл гэдэг газар бичиж тогтсон үгүүдийг янз бүрээр өөрчлөж хэдэн хүүхдийн амьдралаар тоглодог нөхөддөө сурагчиддаа гэж бичэх буруу нөхдөдөө сурагчдадаа гэж бич гэнээ\n
1000 бодлогыг гаргахаасаа өмнө бүх сургуулийн математикийн багш нараар бодуулж алдаатай хоёрдмол санаатайг хасаж өөр бодлого оруулдаг баймаар байна.