ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.06.03. Энэ оны 154 дахь өдөр бөгөөд он дуусахад 211 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандаж, 20 цаг 46 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 15 хэм дулаан, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн дугуйн өдөр, Дэлхийн үзэсгэлэнгийн өдөр тохиож байна. Монтенегрод өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр, Намибид Зэвсэгт хүчний өдөр, Канадад Цэвэр агаарын өдөр, Угандад Тарчлагчдын өдөр, АНУ-д Оёдолчдын баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Их Британийн дуучин Келли Жонс, Оросын жүжигчин Пётр Красилов, Олимпын аварга, хөнгөн атлетикч Елена Исинбаева, Испанийн теннисчин, “Их дуулга”-ын 14 удаагийн аварга, Олимпын аварга Рафаэль Надаль, Германы хөлбөмбөгч Марио Гетце зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1837 онд Лондон хотын захад дэлхийн анхны саадтай морин тойруулгын газар нээгджээ.

1839 оны энэ өдөр Хятадын Хумэн мужид генерал Лин Жешү Британийн худалдаачдаас хураан авсан 1.2 сая килограмм хар тамхийг устгаж, Их Британид байлдааны ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж эхлэв. Үүний үр дүнд Тамхины нэгдүгээр дайн дэгдсэн юм.

1950 оны энэ өдөр Францын ууланд авирагч Морис Херцог, Луй Лашенал нар Аннапурма хайрханд амжилттай авирч, 8000 метрийн өндөрт авирч гарсан дэлхийн анхны уулчид болжээ.

1961 оны энэ өдөр Венад Н.С.Хрущёв, Жон Кеннеди нарын хоёр өдрийн хэлэлцээ эхэлжээ.

1965 оны энэ өдөр Эдвард Уайт задгай сансарт гарсан анхны америк сансрын нисэгч болов. Тэрээр “Жемини-4” хөлгөөр нисэх үедээ задгай сансарт гарчээ.

1970 оны энэ өдөр анхны хиймэл генийг нийлүүлжээ.

1989 онд Бээжин хотын Тяньаньмен талбайд долоон долоо хоног үргэлжилсэн жагсаалыг хүчээр тараах зорилгоор Хятадын засаг захиргаа цэрэг илгээв.

1991 онд Япон улсын Кюшү аралд орших Унзен галт уул дэлбэрч 43 хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь судлаач, сэтгүүлчид байсан юм.

2004 оны энэ өдөр Брюсселийн Уккел хотод дэлхийн хамгийн гүн, 33 метрийн гүнтэй бассейн нээгджээ.

2006 оны энэ өдөр Монтенегро улсын парламент тус улсын тусгаар тогтнолыг зарласан байна.

2012 оны энэ өдөр Их Британийн хатан хаан II Элизабет хаан ширээнд заларсны очир эрдэнийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв.

2019 оны Хартумын хядлага: Суданы арми Жанжаведын босогчидтой удтал гал нээсний улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ.

Өнөөдөр үс засуулбал  эд малын гарлагатай

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top