Бахрейн Европын хамгийн том хөнгөн цагааны үйлдвэрийг худалдаж авна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 Бахрейны “Aluminium Bahrain (Alba)” компани Европын Холбооны хамгийн том “Aluminium Dunkerque” хөнгөн цагааны үйлдвэрийг 2.2 тэрбум ам.доллароор худалдан авах тохиролцоонд хүрчээ.

Энэхүү хэлцэл нь “Alba” компанийн хувьд өрсөлдөх чадвартай олон улсын аж үйлдвэрийн платформ байгуулахад чиглэсэн стратегийн алхам болж байна гэж тус компанийн ТУЗ-ийн дарга Халед ар-Румейхи мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ алхам нь Бахрейны үйлдвэрлэгчийн дэлхийн зах зээл дээрх байр суурийг бэхжүүлнэ.

Харилцан ойлголцлын санамж бичгийг “Choose France” хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Парис хотноо байгуулжээ. Гэрээний нөхцөл зааснаар, “Alba” компани АНУ-ын “American Industrial Partners (AIP)” хөрөнгө оруулалтын компаниас “Aluminium Dunkerque” компанийн 100 хувь хувьцааг худалдан авах юм. Худалдан авалтыг “Alba” компанийн түнш банкнуудын консорциум бүрэн санхүүжүүлэхээр болжээ.

Түүнчлэн, Францын Төрийн хөрөнгө оруулалтын Bpifrance банк 100 сая еврогийн хөрөнгө оруулалт хийж, тус үйлдвэрийн хувьцааны зургаан хувь болон ТУЗ-д суудалтай болж байна.

“Alba” нь хөнгөн цагаан үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани бол Францын хойд хэсэгт байрладаг Aluminium Dunkerque үйлдвэр нь ЕХ-д хамгийн томд тооцогддог хөнгөн цагаан үйлдвэр. Тус үйлдвэр нь жилд 300 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top