Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Арабын Нэгдсэн Эмирт Улсын гадаад хэргийн сайд шейх Абдалла бин Заид Аль Нахаян , Бахрэйн гадаад хэргийн сайд Абдел Латиф аз-Заяни албан ёсны харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Цагаан ордонд болсон гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байлцав. Түүний засаг захиргаа зуучилсны дагуу байгуулж буй энэхүү хэлэлцээрийг Доналд Трамп түүхийг өөрчилнө гэж мэдэгдэв.
Ийнхүү АНЭУ, Бахрейн нь Израилийг хүлээн зөвшөөрсөн Персийн булангийн гурав, дөрөв дэх улс орон болж байгаа юм.
1949 онд Израил улс байгуулагдсанаас хойш олон жилийн туршид Персийн булангийн ихэнх орнууд Палестины тусгаар тогтнолын асуудлыг шийдэхээс нааш Израилтай харилцаа тогтоохоос татгалзаж байсан юм.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху эл үйл явдлыг энх тайвны түүхэн эхлэл гэж тодорхойлсон бол Палестины тэргүүн Махмуд Аббас Израилийн эзлэн түрэмгийлэл төгссөн цагт Ойрх Дорнодод энх тайван тогтоно гэж мэдэгджээ.
Хэлэлцээр элчин сайдын яамдаа харилцан нээх, худалдааны харилцааг хөгжүүлэх, ард иргэдийн харилцан зорчих боломжийг нээж байна.
Сэтгэгдэл ( 0 )