Бахрейн, Катар хоёр 2017 онд тасалсан дипломат харилцаагаа дахин сэргээх тухай тохиролцоонд хүрчээ.
Талууд Эр Рияд дахь Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын төв байранд болсон Бахрейн-Катарын хорооны хуралдааны үеэр ийн тохиролцоонд хүрсэн байна. НҮБ-ын дүрмийн зарчим болон 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн гэрээг үндэслэл болгон хоёр улсын хоорондын дипломат харилцааг сэргээх шийдвэр гаргалаа гэж Бахрейны мэдээллийн BNA агентлаг онцолжээ.
2017 онд Бахрейн Персийн булангийн бусад орны адил Катартай дипломат харилцаагаа тасалжээ. Эдгээр улс Доха терроризмыг дэмжсэн хэмээн буруутгаж, ийм алхам хийжээ.
Үүнээс өмнө Саудын Араб, Иран хоёр дипломат харилцаагаа сэргээхээр тохиролцсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )