FIFA Катар-2022 ДАШТ-д оролцсон багуудад хэдийг төлөх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 23

"Катар-2022" хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудад олгох мөнгөн шагналын дүн ил болжээ.

“NBC Sports” сувгийн мэдээлснээр, Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ нийт 440 сая ам.долларыг багуудад зориулж төсөвлөсөн байна.

ДАШТ-ий ялагч Аргентины баг 42 сая ам.доллар авах бол хоёрт орсон Францын баг 30 сая ам.доллар авна. Гуравдугаар байрт орсон Хорватын баг 27 сая ам.доллар, дөрөвт орсон Мароккогийн баг 25 сая ам.долларын урамшуулал авах аж.

Шөвгийн наймд орсон Англи, Бразил, Португал, Нидерландын багууд тус бүр 17 сая ам.доллар, шөвгийн 16-д багтсан Сенегал, АНУ, Польш, Австрали, Япон, Испани, Швейцар, БНСУ-ын багууд тус бүр 13 сая ам.доллар авна.

Харин хэсгээсээ гарч чадаагүй Эквадор, Катар, Иран, Уэльс, Мексик, Дани, Саудын Араб, Тунис, Канад, Герман, Серби, Бельги, Коста Рика, Уругвай, Камерун, Гана улсын багууд тус бүр есөн сая ам.доллар авахаар болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top