Саудын Арабын шигшээ багийн тоглогчид тус бүр 2.5 сая еврогийн шагнал авчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

 

Саудын Арабын шигшээ багийн тоглогчид Аргентины багийг ялсныхаа төлөө тус бүр 2.5 сая еврогийн шагнал авсан тухай “Telegram” суваг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод Саудын Арабын шигшээ баг Аргентины багийг 2:1 оноогоор ялсан билээ. Тоглолт Лусаил хотын “Lusail Iconic Stadium” цэнгэлдэх хүрээлэнд 88012 үзэгчтэй болов. Тоглолтын эхний үед Лионель Месси торгуулийн цохилтоор оноо авсан. 48 дахь минутад Саудын Арабын багийн довтлогч Салех Аль Шехри оноог тэнцүүлж, 53 дахь минутад хагас хамгаалагч Салем Аль Давсари Аргентины хаалганд гоол хийж, багаа ялуулж чадсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top