Аргентин-Нидерландын тоглолтын үеэр Америкийн сэтгүүлч НАС БАРЖЭЭ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 10

Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн наймын тоглолтын үеэр Америкийн спортын сэтгүүлч нас баржээ.

Аргентин-Нидерландын тоглолтын үеэр спортын сэтгүүлч, тайлбарлагч Грант Уол ухаан алдсан байна. Түүнийг ухаан алдсан талаар Оросын тайлбарлагч яриан дундаа хэлсэн бол удалгүй эмч нар 48 настай Грант Уолын зүрх нь зогсож, нас барсан талаар мэдээлэл өгсөн байна.

АНУ-ын Хөлбөмбөгийн холбооноос түүний нас барсныг баталжээ. Өмнө нь АНУ-Уэльсийн тоглолтын үеэр Грант Уолл солонгын өнгөтэй зурагтай футболка өмссөнөөсөө болж цэнгэлдэх хүрээлэн рүү орж чадалгүй саатуулагдаж байсан юм.

Сэтгүүлчийн дүү Эрик Уол цахим хуудсандаа “Грантын амь насанд халдана гэж сүрдүүлсэн талаар тэр надад хэлж байсан. Түүнийг нас барсан гэдэгт итгэхгүй байна. Түүнийг алсан гэж үзэж байна” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.78.71) 2022 оны 12 сарын 13

nigors

0  |  0
Иргэн(192.82.78.171) 2022 оны 12 сарын 11

“Усыг нь уувал Ёсыг нь дага” гэдэг ухаалаг ёсон англосаксуудад байхгүй. Харин аль ч улс хэн ч бай намайг дага гэдэг түрэмгий номлол нь олны дургүйг хүргэдэг.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 12 сарын 11

Адгын гомо нарт үхэл...

1  |  1
ум ма ни бадмэ хум(88.125.80.192) 2022 оны 12 сарын 14

усыг нь уувал ёсыг нь дага.. очсон газар орноо хүндэтгэж бай. очсон газар бүртээ америкт бгаа юм шиг байж болохгүй америкчуудаа

1  |  1
Зочин(103.212.119.231) 2022 оны 12 сарын 10

Ум ма ни бад мэ хум

0  |  0
Top