Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Иван Перишич Аргентинтай хийх тоглолтынхоо талаар ярьжээ.
Тэрбээр “Роналдутай Португал яаж ялагдсаныг бид харсан. Бас Криштиану тав дахь удаагаа ДАШТ-д оролцоод нэг ч удаа ялагч болоогүй. Месси бас аваргын цомын араас тав дахь удаагаа явж байгаа, ялахын төлөө бүх зүйлийг хийнэ. Гэхдээ бид 100 хувь бэлэн байх болно. Учир нь бид цом авахыг хүсэж байна” гэжээ.
Иван Перишич мөн “Аргентин, Хорватын хооронд сайхан, хатуу, эрчүүдийн тоглолт болно” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )