Домогт хөлбөмбөгч Пеле шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Катарын 300 м өндөр “Aspire Tower” цамхаг дээр “Түргэн эдгээрэй, Пеле” гэсэн ерөөлийн үгстэй домогт хөлбөмбөгчний дүрсийг гаргасны хариуд Бразилын хөлбөмбөгч талархал илэрхийлжээ.

Амьд домог болсон Пеле Инстраграмдаа “Ийм өөдрөг мессеж авахад үргэлж сайхан байдаг. Ийм хүндэтгэл үзүүлсэн Катар болон халуун дулаан мессеж ирүүлсэн хүн бүрд талархаж байна” гэж бичжээ. Түүний энэ пост нийтлэгдсэн даруйдаа 240 мянган лайк авчээ. Пеле “Найзуудаа, тайван, өөдрөг байгаарай. Би хүчтэй. Маш их найдвар тээн ээлжит эмчилгээгээ хийлгэж байна. Та бүгдээс ирж буй хайр шингэсэн мессеж бүр надад эрч хүч бэлэглэж байна. Бразилынхаа багийг бас дэмжин, үзэж байна” гэж бичжээ.

Хөлбөмбөгийн хаан Сан Пауло хотын Альберт Эйнштэйний нэрэмжит эмнэлэгт сар бүр хийлгэдэг эмчилгээндээ оржээ. Дэлхийн гурван удаагийн аваргын биеийн байдал тогтвортой байна гэж эмнэлгээс мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.23.199.221) 2022 оны 12 сарын 22

pele domog xeden zuuu mingan jileer dursagdana . messi bas amid domog bolsoon

0  |  0
Top