Катарын Доха хотод зохион байгуулагдаж буй 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ найм дахь өдөр тохиож байна. Гал гарсан тоглолтууд, олон олон санаанд оромгүй ялагдал зэргийг хослуулан үргэлжилж буй энэ удаагийн ДАШТ ирэх арванхоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Энэ удаагийн ДАШТ нь Ойрхи Дорнодод зохион байгуулагдаж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Манай улсаас ч цөөн хүн амьтай, газар нутгийн хэмжээгээрээ томоохон аймагтай тэнцэхүйц Катарт дэлхийн өнцөг булан бүрээс хөл бөмбөгийн үнэнч шүтэн бишрэгчид цуглараад буй. Энэ удаад Японы фанатын гэрэл зургийг онцолж байна. Тэрбээр ДАШТ-ний гурав дахь өдөр нутаг нэгтнүүдээ дэмжихээр стадионд ирсэн бөгөөд "Эрхэм даргадаа... Хоёр долоо хоногийн чөлөө өгсөнд баярлалаа" гэх бичиг барьсан байв. Түүний энэхүү баярт мөчийг гэрэл зурагчид овжин анзаарч хальснаа буулгажээ.
ДАШТ-ийн гурав дахь өдөр Японы шигшээ баг Е хэсгийн эхний тоглолтыг хийсэн бөгөөд тэд дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг хожиж, үзэгч фанатуудаа баярлуулсан юм.
Ийнхүү фанат залуугийн чөлөө ялалтын баяраар эхэлж байна. Түүний энэхүү зурагны дор "Бид бүгд ийм төрлийн дарга нарыг хүсдэг" гэх атаархалын сэтгэгдлүүд хөврөх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )