Катар дэлхийд хамгийн том аммиакийн үйлдвэр барьж байна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Катар дэлхийд хамгийн томд тооцогдох хөх аммиакийн (NH3) үйлдвэр барьж байна гэж “QatarEnergy” компанийн сайтад мэдээлжээ.

Тус улсын аж үйлдвэрийн Месаид хотод болсон үйлдвэрийн шав тавих ёслолд Катарын эмир Тамим бин Хамад аль Тани оролцсон байна. Тус үйлдвэр нь “QatarEnergy” компанийн амбицтай төслүүдийн нэг. Жилд 1.2 сая тонн аммиак үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нь жилд 1.5 сая тонн CO2 хадгалах блоктой байх гэнэ. Үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний асуудлыг 35 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц шийдэх юм. Хах аммиак нь байгалийн хий, нүүрсээр үйлдвэрлэдэг ба цэвэр байгалийн хийг бодвол шатахдаа нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг байна. Хөх аммиак нь уламжлалт түлшийг орлох ногоон хувилбар гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top