АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нар, салхины эрчим хүчний салбарт төрөөс татаас олгохыг зогсоох тухай зарлигт гарын үсэг зуржээ.
Зарлигт АНУ-ын холбооны засгийн газар удаан хугацааны турш татвар төлөгчдийн мөнгийг өндөр үнэтэй, найдваргүй эрчим хүчний эх үүсвэрт зарцуулдаг байсан гэж дурдаад нар, салхины эрчим хүчний төслүүд өргөжсөнөөр хүртээмжтэй, найдвартай бөгөөд зохицуулахуйц эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг шахан, цахилгаан сүлжээний үйл ажиллагааг доголдуулж байна гэж онцолжээ.
Ногоон эрчим хүчний салбарт олгодог татаас нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд харшилж байна. Учир нь энэ нь гаднын өрсөлдөгчдийн хяналтад буй нийлүүлэлтийн гинжин хэлхээнээс хараат байдлыг бий болгож байна гэж зарлигт дурдсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Нар салхины эх үүсвэр өөрөө өөрийгөө санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй юм байна шд