Э.Агиймаа: Зургаан жилийн турш бид карьераа орхин, хүүхдүүддээ анхаарсан

Ж.Сондор | Zindaa.mn
11 цагийн өмнө

 

Дуучин Э.Агиймаа "Эхийн алдар" одон хүртлээ.

Тэрээр энэ тухайгаа "Сэтгэгдэл маш өндөр байна. Төрийн ордонд анх удаа орж үзлээ. "Эхийн алдар" одонгоор төрдөө шагнагдлаа. Одонгоо авч байх үед ээжийгээ хамгийн түрүүнд бодлоо, ээжийгээ их саналаа, их үгүйллээ. 

Ерөнхийлөгч маань намайг хараад "ямар өндөөр ээж вэ" гэсэн. Гэр бүлд маань сайн сайхан, үр хүүхдэд маань сайн өсөж, хүмүүжин, эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж захисан. 

Хамгийн түрүүнд аав, ээждээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би урлагийн хүн учраас тоглолт ихтэй үед хүүхдүүдийг маань харж өгч тусладаг аав, ээждээ, Номин дүүдээ, хань ижилдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Миний хань спортын хүн. Бид хоёр зургаан жил өөрсдийнхөө карьерийг орхиод үр, хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх тал дээр анхаарсан.

Би анх 23 настайдаа ээж болж байсан. Том хүү маань 14 настай, бага маань ой 8 сартай. Нийт ээжүүддээ хэцүү үеүд тохиолдох ч шантрахгүй байгаарай. Та бүхний цэцэглэх үе удахгүй ирэх болно оо гэж хэлмээр байна." гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top