Хар тамхины эсрэг хамгийн хатуу хуультай орнууд

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

АНУ-ын хар тамхины эсрэг хуулийг чанд гэдэг ч Төв болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн зарим улс оронд хар тамхи тээвэрлэсэн эсвэл худалдсаны төлөө хамаагүй илүү хатуу шийтгэл оногдуулдаг хуультай. Тухайлбал,

Малайз

Тус улсад хар тамхи худалдсан этгээдэд цаазын ял оноох заалттай. Мансууруулах бодис авч явсны төлөө торгууль төлөх, хоригдох эсвэл албадан гаргах хуультай. Мөн согтуугаар жолоо барихад хатуу шийтгэл хүлээлгэдэг байна.

БНХАУ 

Хятад улсад хар тамхи биедээ авч яваад саатуулагдвал албадан эмчилгээнд хамрагдах заалттай. Мөн хар тамхины хэрэгт цаазын ял оноох хууль үйлчилдэг.

Вьетнам

Тус улс хар тамхины хэргийг маш ноцтойд тооцдог. 590 граммаас дээш хэмжээний героин биедээ авч явбал шууд л цаазлуулна.

Иран

Иран улс аливаа төрлийн гэмт хэргийг үл тэвчих ба хар тамхины хэрэг тэр тусмаа хатуу шийтгэлтэй. Опиумын хэрэглээ тус улсад тулгамдсан асуудал болсон нь хөрш Афганистан улстай шууд холбоотой. Иран улсад хар тамхины хэргээр саатуулагдвал хамгийн багадаа их хэмжээний торгууль төлнө эсвэл цаазын ял сонсоно.

Тайланд

Тус улсад хар тамхи худалдаалсан хэрэгт мөн ялын дээд хэмжээг оногдуулдаг бол хар тамхи хэрэглэсний төлөө албадан эмчилгээнд хамрагдах хуультай.

Дубай

Хар тамхитай холбоотой хэрэг хатуу шийтгэлтэй. Дэлхийн зарим улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарим төрлийн мансууруулах бодис Дубайд хорих газарт хүргэдэг. Хар тамхитай холбоотой хэрэгтэнд дөрвөн жилийн хорих ял оноож, ял эдэлсний дараа албадан гаргадаг. Дубайд биедээ хар тамхи авч яваагүй ч шинжилгээний хариу эерэг гарвал торны цаана шууд л сууна.  

Саудын Араб

Саудын Арабын хуульд хар тамхи, мансууруулах бодис худалдсаны төлөө ялын дээд хэмжээ оногдуулах заалттай. Согтууруулах ундаа хэрэглэх нь мөн хууль бус бөгөөд согтууруулах ундаа эсвэл хар тамхи биедээ авч явах, хэрэглэсэн тохиолдолд олны өмнө жанчих, торгууль ногдуулах, урт хугацаагаар хорих эсвэл цаазаар авах хуулийн заалттай.

Сингапур

Тус улсад биедээ бага хэмжээний хар тамхи авч явахад л цагдаа нь мансууруулах бодис худалдсан гэж үзэх үндэслэл болдог. Ийм төрлийн бодис худалдсан хэрэгт цаазын ял оноодог.

Камбож

Камбож улсад биедээ хар тамхи авч явсан хэрэгт олон жил, тэр бүү хэл бүх насаар нь хорих ял оногдуулдаг байна. Өмнөд Азийн олон улсаас ялгаатай нь Камбож улс ийм хэрэгт ялын дээд хэмжээ ногдуулдаггүй байна.

Индонез

Индонезийн хар тамхины эсрэг хууль нь мөн чанд хатууд тооцогддог. Марихуан авч яваад баригдвал 20 хүртэл жилийн хорих ял сонсоно. Мансууруулах бодис худалдсан хэрэгт цаазын ял оноодог.  

Лаос

Лаост биедээ мансууруулах бодис авч явсан тохиолдолд 35 мянга хүртэл ам.долларын торгууль төлөх заалттай. Хар тамхины хэрэг 10 болон түүнээс дээш хорих ялын заалттай.

БНАСАУ

Умард Солонгост аялах гаднын жуулчин цөөн ч тус улсад жуулчлах боломж гарвал мансууруулах бодисын талаар мартах хэрэгтэй. Учир нь ийм хэрэгт урт хугацааны хорих ял ногдуулна. Хоригдох хугацаанд гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барьж чадахгүй.

Филиппин

Тус улс хар тамхины наймаачдад ялын дээд хэмжээ оногдуулдаг. Биедээ 9 гр мансууруулах бодистой байхад хар тамхины наймаачин гэж үзэх үндэслэл болдог байна.

Турк

Мансууруулах бодис биедээ авч явсан хэрэгт тус улсад их хэмжээний торгууль болон урт хугацаагаар хорих ял оногдуулдаг шийтгэлтэй. Үүнээс хатуу шийтгэлийг хар тамхи худалдсан хэрэгт оногдуулах хуультай.

Коста Рика

Өмнөд Америкийн бусад улсын адил Коста Рика хар тамхины хэрэгт урт хугацааны хорих ял оногдуулдаг байна.

Колумб

Тус улсад мансууруулах бодис биедээ авч яваад баригдвал туйлын таагүй нөхцөлтэй хорих газарт удаан хугацааг өнгөрүүлэх ялтай. Колумбын цагдаа нисэх онгоцны буудлуудад хоногт хэд хэдэн удаа шалгалт, баривчилгаа явуулдаг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top