Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 06 сарын 03

 

Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.

Тодруулбал, Нэр бүхийн цахим хуудсаар дамжуулан иргэн А нарын урьдаас зураг дүрс бичлэгийг нь авч бэлтгэсэн бусдын эзэмшлийн нэг орон сууц, дөрвөн тээврийн хэрэгслийг зохиомол байдлаар цахим орчинд хонжворт сугалаа зохион байгуулж сугалаанд оролцсон нийт 28.500 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран энэ төрлийн хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй иргэн аж ахуй нэгжид хяналт шалгалтын ажлын зохион байгуулж байна. 

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн сугалаанд оролцохдоо тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мал(103.229.120.190) 2026 оны 06 сарын 03

28.500 иргэн биш МАЛ гэвэл зохино

0  |  0
Top