"ОЮУНЛАГ" сургуулийн 11 сурагч IELTS, TOEFL-ын 800 оноо авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Хувийн сургуулиудын чансаанд толгой цохидог "Оюунлаг" сургууль 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дундаж онооны үзүүлэлтээр Монгол Улсдаа тэргүүлсэн амжилтаа бататгаж, 2022 оны ЭЕШ-ын математик, физик, хими, биологи, англи хэл, нийгэм, монгол хэл зэрэг хичээл тус бүр дэх дундаж онооны үзүүлэлтээ ахиулж, 683.7 оноонд хүргэжээ. 

Тодруулбал, сургуулийн хэмжээнд 800 онооны босгыг математикаар 2 сурагч, физикээр 1 сурагч, англи хэлээр 1 сурагч давсан байна

Энэхүү ЭЕШ-ын дундаж онооны үзүүлэлтэд IELTS, TOEFL, SAT зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн академик шалгалтуудын дүйцүүлсэн оноог оруулж тооцоогүй аж.

Энэ талаар "Оюунлаг" сургуулийн Ерөнхий захирал Д.Батсайхан "Манай сургуулиас англи хэлний хичээлийн IELTS, TOEFL-ын 800 оноотой 11 сурагч, математикийн SAT шалгалтын 800 оноотой 5 сурагч мэндэллээ. Өнөөдөр шавь нараас маань Герман, АНУ, Канад, БНСУ, БНХАУ болон Монгол Улсын Их, дээд сургуулиудад элсэн суралцахаар боллоо. Өмнөд Солонгосын ILWOO сангийн 100 хувийн тэтгэлгийг 2 шавь маань хүртжээ. Мөн нийт сурагчид маань гадаадын их, дээд сургуулиудаас 6.2 тэрбум төгрөгийн тэтгэлэг хүртэх эрх нээгдсэн гээд олон сайхан, бахархал, омогшлоор дүүрэн амжилтын хуудсаа дараа үеийн дүү нартаа бичиглэж үлдээсэн та бүхнээрээ дахин бахархаж буйгаа хэлэхийг хүсч байна. Үүнээс гадна энэ бол багш, шавь нарын маань эв нэгдэл, бие биеэ ойлгож, дэмжиж, тусалдаг, хамтач үйлийн өгөөж юм. Хамгийн гол нь бүх хичээлээр массын сургалт сайтай, хорогдолгүй, жигд хүртээмжтэй, сургалтын үр дүн өндөр байлаа. Энэ бол хамгийн чухал хүчин зүйл. Энэ бол бидний хүсэл, тэмүүлэл, зорилго юм" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2023 оны 11 сарын 26

Төсвөөс завшсан хөрөнгө эд мөрийн баримт энд тэндгүй сүндэрлэжээ.

1  |  0
Top