ЭЕШ I "Оюунлаг" сургуулийн ЕСӨН сурагч 800 онооны эзэн болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Ерөнхий боловсролын "Оюунлаг" дунд сургуулийн сурагчид 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож, есөн сурагч 800 оноо авчээ. Энэ нь зөвхөн нэг сургуулийн тухайд үзүүлж байгаа өндөр үнэлгээ, амжилт юм. 

"Оюунлаг"-ийн төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, англи хэл, хими, биологи, нийгмийн ухаан, газарзүй, монгол хэл гэсэн 8 судлагдахуун хичээлээр дараах үр дүнд хүрсэн нь дунд сургуулиудын хувьд үлгэр жишээ үр дүн болжээ.
 

  • Гүйцэтгэлийн дундаж хэмжээ – 79.2%
  • Дундаж онооны үзүүлэлт – 705.2 оноо


Түүнчлэн БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвөөс 2025.05.09-ний өдөр зохион байгуулсан 12-р анги төгсөгчдийн элсэлтийн монгол хэл, бичгийн шалгалтад “Оюунлаг” сургуулийн 12-ангийн бүх сурагчид 100 хувийн амжилттай шалгагдаж, дундаж онооны үзүүлэлт нь 662,3 хүрсэн байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт бөгөөд Монгол хэл бичгийн шалгалтад Д.Марал, Б.Эгшиглэн, Н.Баасанням нар 800 оноо авчээ.

Дашрамд танилцуулахад, "Оюунлаг" сургуулийн төгсөгчид 2021, 2022, 2023, 2024 онд буюу сүүлийн дөрвөн жил дараалан Элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоор улсын хэмжээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байдаг. 
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu