Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоол, 2025 оны 78 дугаар тогтоолоор барилга, дэд бүтцийн салбарт ФИДИК (FIDIC)-ийн жишиг гэрээний хэрэглээг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд барилга, дэд бүтцийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн “FIDIC 360°” сургалт "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтад Барилгын хөгжлийн төв болон салбарын нийт 22 инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд оролцогчдын дунд Хөвсгөл аймаг, ОСНААУГ болон бусад байгууллагын ахлах инженер, хяналтын инженер, удирдах түвшний төлөөллүүд оролцов.
Нийт 20 цагийн үргэлжилсэн сургалтыг олон улсын гэрчилгээтэй сургагч багш Я. Оюун-Эрдэнэ (FCCM), Д. Чинзориг (PMP, MRICS) нар удирдан явуулж, дараах үндсэн сэдвүүдийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Үүнд:
• ФИДИК гэрээний үндсэн ойлголт, гэрээний төрлүүд болон зөв сонголт хийх аргачлал
• Тендерийн баримт бичиг боловсруулах, гэрээний тусгай нөхцөл боловсруулах аргачлал
• Гэрээний хэрэгжилтийн үе шат дахь эрх, үүрэг, эрсдэлийн удирдлага, шаардлага ба нэхэмжлэлийн зохицуулалт
• Гэрээний хаалт, маргаан шийдвэрлэх механизм болон олон улсын шилдэг туршлага
Оролцогчид бодит төслүүдэд тулгардаг кейсүүд дээр ажиллаж, ФИДИК гэрээний нөхцөлийг практикт хэрэглэх ур чадвараа хөгжүүлсэн бөгөөд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга, дэд бүтцийн төслүүдийн гэрээний удирдлага, эрсдэлийн хяналтыг сайжруулахад чиглэсэн мэдлэг, туршлага олж авлаа.


Сэтгэгдэл ( 1 )
\nШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM