УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хурлаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
Үүнд:
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
-“Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Байнгын хорооны тогтоолын төсөл /“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын тайланг явуулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/
Хурлын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигч С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшүүлэхийг 73.3 хувиар дэмжиж, нэр дэвшигч М.Алтан-Очирыг 33 хувиар санал дэмжигдээгүй юм.
Сануулахад, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Отгончимэг ажлаасаа чөлөөлөгдөж УИХ-ын даргын хууль зүйн бодлогын зөвлөхөөс томилогдсонтой холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарласан юм. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэрээ дэвшүүлээд байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )