ТАНИЛЦ | ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчид

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 12 сарын 12

Өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа.

Улмаар М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгаа учир Улсын Их Хуралд санал болгохыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир:

М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд ТЕГ-ын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж,  2014 онд ОХУ-ын Москва хотод ДХЯ-ны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн. 2019 онд ДХИС-ийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны 06-10 сард ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны 10 сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны 01-09 сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч  С.Энхбаатар:

С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллаж иржээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.121) 2024 оны 12 сарын 12

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
ХУУЛЬЧ(103.212.119.49) 2024 оны 12 сарын 16

АЛТАН-ОЧИР ГЭГЧ ЯАВ Ч ТААРАХГҮЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЭТГЭЭД БАЙНА ! ТОМИЛОХ Л БАЙХДАА

1  |  0
Top