
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.
Шинэчлэгдсэн хуулиар Шүүхүүдэд гарсан сул орон тоонд шүүгчдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн өндөр оноо авсан шүүгчдийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилохоор заажээ.
Энэ дагуу өнгөрсөн долоодугаар сард Шүүхүүдийн сул орон тоог нөхөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-өөс сонгон шалгаруулалт зарлаж, нийлбэр оноогоор тэргүүлсэн найман шүүгчийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ ШЕЗ-өөс зарласан.
Гэвч дээрх сонгон шалгаруулалт, ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчийн шалгаруулалтад эрх мэдэлтнүүдийн “лобби” орж, өөрсдийн хүнийг нэр дэвшүүлэн, сонгосон гэдэг мэдээлэл олны анхаарал татсаар ирсэн юм.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам өөрийн хүүгийн найз болох Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэнг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад тэнцүүлэхийн тулд Шалгалт авах хэлтсийн даргыг өөрчилсөн гэдэг мэдээлэл өнөөдрийн /2022.12.02/ УИХ-ын чуулганы үеэр яригдлаа.
Харин ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын зүгээс дээрх мэдээллийг үгүйсгэсэн тайлбарыг өгч байгаа ч тэдний хамаарлын талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.
Эргэн сануулахад, Д.Зүмбэрэллхам болон М.Пүрэвсүрэн нарын хамаарал Дундговь аймгийн шүүгч асан, талийгаач З.Ш-ээр холбогддог. Шүүгчийн сонгон шалгаруулалтын үеэр нэр дэвшигч М.Пүрэвсүрэн нь ШЕЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамын хүү З.Ш-тэй хамт байхдаа архидан согтуурч, улмаар Д.Зүмбэрэллхамын хүү амь насаа алдсан байдаг.
Ийнхүү шударга бусаар явагдсан байж болзошгүй энэ сонгон шалгаруулалтын дүнд олон нийт эргэлзэж байгаа ч өнгөрөгч долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор танилцуулагдаж, өнөөдөр УИХ-ын чуулганаар орж Улсын дээд шүүх “Хонгилын шүүгч”-тэй болох боломж бүрдлээ.
Сэтгэгдэл ( 11 )
Юу боллоо гэж хүүтэй нь цуг байж байгаад хүү нь алагдсан байхад тэр хүнийг дэмжээд сууж байх эцэг гэж байхын. Зовлон үзээгүй нөхөд Арай л харгис бичиж байна даа.
УИХ аас ШЕЗ ийг томилдог байхад ингэнэ шүү дээ. Тэр эрхийнхээ дагуу бөөн хэл ам дагуулж Зүмбрэллхамийг ШЕЗ д оруулж, одоо түүгээр захиалгаа биелүүлүүлж байна даа. Цэцэд Шүүхийн тухай хуулийн УИХ д өгсөн эрх Үндсэн хууль зөрчсон гэсэн мэдээлэл иргэд гаргаж байсан ч бас л Цэц захиалгаар хэлэлцэхээс татгалзсан ! Ийм л торон сүлжээ ажиллаж, энэ тороороо барьж хонгилдоо аваачдаг юмдаа, загасыг хүртэл тороор барихыг хоргилдогсон
Цаанаасаа захиалгатай томилогоо юм шиг л санагдаад явчихлаа
Арай дэндэж бн шүү бузрууд минь үр хүүхдээ алдсан зовлонг та нар ингэх ч гэж дэ. Талийгаач хүүг нь мэдэх хүмүүс бүгд хэлнэ. Тийм зан чанаргүй хүнлэг сайхан сэтгэлтэй энэ үед ховор дэндүү энгийн хүнлэг сайхан залуу байсан. Аавтайгаа ийм зүйл ярих нь битгий хэл толгойд нь орохгүй. Хүний дээд нь эгэлгүй энгийн сэтгэл сайтай сайхан хүү нь өвчнөөр бурхан болсонд харамсдаг
Үнэн утгаа алдаж дууслаа. МАН ын хэдхэн луйварчид л
Huugiinhee tolgoig zalgichaad yaaj hool hooloi ruu ni orj bnaa
Hudal medeelel taraahaa bolij uzee. Hezii zahialgaar ve
Зүмбэрлхам хүүгээ алдчаад хоол яааж хоолой руу нь орж байнаа одоо зүгээр тэтгэвэртээ гар хүүгийнхээ толгойг залгисан нь ь хангалттай
HOLION BANTAN
Zymbetel gedeg holion bantag zailuulah raga b.na uu.huuliin ner barij huuli bus luivar hiideg ene argiig hasgaachee.huuli zavhruulsan luivarchintai huuli yarih hereggyiee.shuudl huuh heregtei.tegehgyi bol ene huuli yarisan huuramch amitad turiin ajliig syiryylseer l baina
ерөнхийлөгч зарлаиг гаргахдаа анхаарах л асуудал мөн шүүгч хийгээгүй хүнээр дээд шүүхэд очиж байгаагүй хүн бүр таашаахгүй байна