ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан бусдын амьдралыг үндсээр нь өөрчилнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Хонь

Дэлгүүр хэсэхэд сайхан өдөр. Чанартай зүйлс боломжийн үнээр таны гарт өөрөө ирнэ. Хэн нэгний нууцыг олж мэдвэл даруй мартахыг хичээгээрэй. Сайн зүйл авчрахгүй. Удирдлага нь танд сэтгэл хангалуун бус байна. Харин та үүнд санаа зовохгүй.

Үхэр

Удаан хүлээсэн саналаа авна. Бага ч гэсэн чөлөөт цаг гарвал хэнтэй ч бүү хуваалц. Чимээгүй орчинд ганцаар өнгөрүүл. Зөвхөн ажиглагч байгаарай. Яаран дүгнэлт хийх, тэр тусмаа үйлдэл хийх хэрэггүй.

Ихэр

Өмнө нь танд нээгээгүй хаалгыг дахин нэг удаа цохиод үз. Өнөөдөр таныг сонсох магадлал өндөр байна. Санаачилга гаргаж, гуйгаагүй байхад бусдад туслах гэж бүү хичээ. Танихгүй хүний аливаа саналаас татгалзаарай.

Мэлхий

Хэн нэгэн танд үдэшлэг зохион байгуулж, гэнэтийн бэлэг барихыг удаан мөрөөдсөн. Таны мөрөөдөл удахгүй биелнэ.Харин өнөөдөр дахин энэ тухай мөрөөдөөрэй. Эргэлзээтэй өөрчлөлт танд хүрнэ.Хайртай хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Хэрүүл хүсээгүй л бол тэвчээртэй байгаарай.

Арслан

Өнөөдөр ямар ч дайсныг дарж чадна. Гэхдээ хүчээр бус инээмсэглэлээрээ. Дэлгүүр хэсэхгүй байхыг зөвлөж байна. Утга учиргүй мөнгө үрнэ. Таньдаг хүн нь зөрчилдөөн үүсгэх гэж оролдоно.

Охин

Ямар салбарт үйл ажиллагаа явуулахад тохиромжтой гэдгээ ойлгоно. Хуучны хайр сэтгэлийн харилцаагаа эргэн дурсаж, гуниглана. Өөрөө бие даан жолоодож чадахгүй байгаа хөлөг онгоц болсон мэт санагдана.

Жинлүүр

Зөн совин нь зөв шийдвэр гаргахад тусална. Шийдэмгий бус жинлүүрийнхэн өнөөдөр дахин боломжоо алдана. Бусдын тухай, бусдын дэргэд илүү юм ярихаа хэзээ болих вэ?

Хилэнц

Эхний алхам хийхэд хүнд байна. Гэхдээ өнөөдөр та зориг гаргах ба үүндээ ч харамсахгүйгээр үл барам илүү жаргалтай болно. Удаан хугацаанд хойшлуулж байсан жижиг сажиг ажлуудаа дуусгана. Харин амралтад зориулсан мөнгөндөө харамсана.

Нум

Удаан бодох хэрэг юу байна? За гэж хариул. Өнөөдөр өөрөө өөртөө халамж, анхаарал тавь. Энэ ертөнцийн ганцаардлыг хүчтэй мэдэрнэ.

Матар

Хүссэнээ хийж болно. Уйлсан ч болно. Танд л тустай. Өнөөдөр ханцуй шамлан, ажиллах шаардлага гарна. Хамгийн гол нь ажил хийх урмаа мохоохгүй байх хэрэгтэй. Мөнгөний тухай өдөржин бодох шаардлагагүй. Байгаа зүйлдээ баярлаарай.

Хумх

Таны хэлсэн зүйл хэн нэгний амьдралыг үндсээр нь эргүүлэх ч хожим нь танд үүний төлөө талархана. Үйл явдлыг хяналтаасаа алдахгүй байхыг хичээгээрэй. Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзаарай. Асуудлыг шийдэхгүйгээр үл барам шинэ асуудал үүсгэнэ.

Загас

Найздаа туслах гэж яарна. Найз нь ч таны нөхөрлөлийг зүй ёсоор нь үнэлнэ. Хайртай хүнээ хуурах нь сайн зүйлд хүргэхгүй. Хагархай тэвштэй үлдэв. Эсрэг хүйстнийхээ саналаас татгалзаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu