Японы Хирошимад АНУ атомын бөмбөг хаяснаас хойш өнөөдөр яг 80 жил өнгөрч байна. 80 жилийн өмнө буюу 1945 оны наймдугаар сарын 6-нд орон нутгийн цагаар 08:15-д Хирошимад атомын бөмбөг хаяж, 140 мянган хүний амийг хөнөөсөн бол үүнээс хойш гурав хоногийн дараа Нагасакид мөн атомын бөмбөг хаяж, 74 мянган хүнийг хөнөөсөн юм.

Болсон явдлын тухай цухас өгүүлэхэд, АНУ-ын “Энола Гэй” бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод “Жаалхүү” атомын бөмбөгийг хаясан. Газраас 600 метрийн өндөрт атомын бөмбөг агаарт дэлбэрч, дэлбэрэлтийн хүчийг 15 000 килотонн тротил гэж үздэг.
Хэдэн арван мянган хүн тэр дороо нас барж, үлдсэн хүмүүсийн ихэнх нь шарх, өвдөлтөөс болж долоо хоног, сар, жилийн дараа амьсгал хураасан юм.
.jpg)
Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш гурав хоногийн дараа АНУ “Тарган эр” хэмээх код нэртэй бөмбөгийг Японы Нагасаки хотод хаясан. Дайны үед атомын бөмбөг хэрэглэсэн цорын ганц тохиолдол бол энэ хоёр юм.
Олон Улсын Улаан Загалмай нийгэмлэгийн мэдээлснээр бол Хирошима хотод атомын бөмбөг хаяхад “Хурц тод улаан өнгийн бөмбөлөг агаарт үүссэн” гэдэг. Маш өндөр хэмийн халуу шатаж, бөмбөг дэлбэрсэн хэсгээс ойрхи 3 километрийн радиус дахь бүхнийг агшны төдийд үнсэн товорго болгожээ.

“Шатсан хар чулуу шиг болсон хүүхдийн цогцсыг би санаж байна” гэж тухайн үед 18 настай байсан Нагасакигийн оршин суугч Коити Вада хожим ярьсан байдаг. Маш өндөр хэмийн халуу шатсанаар ойр орчимд олон мянган түймэр гарсан гэдэг. Үүнээс болж олон хүн угаартаж, мөн шатаж нас баржээ. Мөн хүчтэй дэлбэрэлтэд шидэгдсэн хүмүүс газар, байшинд цохигдон унаж, амьсгал хураажээ.
.jpg)
Амьд үлдсэн хүмүүсийн дийлэнх нь хорт туяаны өвчинтэй болсон юм. Толгой өвдөх, огиулах, цус алдах, үс унах зэрэг шинж тэмдгүүд илэрч байв.
Ингэж Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараагаар буюу 1945 оны наймдугаар сарын 15-нд Японы Эзэн Хаан бууж өгч буйгаа албан ёсоор зарласнаар Дэлхийн Хоёрдугаар дайныг бүрмөсөн дууссан гэж тооцсон.
.jpg)
Хирошима дахь Дурсгалын музейд сүүлийн хоёр сарын хугацаанд зочилсон Дэлхийн 62 улсын 1000 орчим жуулчдаас судалгаа авсан байна. Судалгаанд оролцсон гадаад жуулчдын 70 хувь нь АНУ атомын бөмбөг дэлбэлсэн явдлыг зөвтгөх аргагүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Бүр тодорхой нарийвчлалтай тоо дурдвал, судалгаанд оролцогчдын 74.6 хувь нь атомын бөмбөг хаясныг зөвтгөх аргагүй гэж үзсэн бол 7.2 хувь нь зөв шийдвэр байсан гэжээ. Харин 12.8 хувь нь хариулахаас түдгэлзсэн байна.

Музейг сонирхсон АНУ-ын жуулчдын дунд судалгаа явуулахад 13.3 хувь нь атомын бөмбөг хаясныг зөв гэж үзсэн байна.
2024 онд тус музейг ойролцоогоор 720 000 гаруй хүн үзэж сонирхжээ. Энэ нь 1955 онд нээгдсэнээс хойшх хамгийн олон жуулчин хүлээж авсан жил болсон байна. Яагаад энэ музейг сонирхож үзэх болсныг сонирхоход давхардсан хариултаар 75.4 хувь нь “Сургуульд байхдаа атомын бөмбөг хаясан тухай сонсож байсан болохоор”, 45.7 хувь нь “энэ сэдвээр кино үзэж, ном уншиж байсан болохоор”, 44.9 хувь нь “атомын бөмбөгийн аюулаас сэрэмжилж, түгшдэг болохоор” гэжээ.

Одоогоор Дэлхийд ойролцоогоор 12 000 ширхэг цөмийн цэнэгт хошуу байгаа гэсэн тооцоо байдаг. Цөмийн зэвсгийг үгүй хийхийг 55.6 хувь нь дэмжсэн бол 3.0 хувь нь цөмийн зэвсэгтэй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Өнөөдөр Японы Хирошима хотод 08:15 цагт буюу атомын бөмбөг дэлбэлснээс хойш яг 80 жилийн дараагаар төрийн албаны өндөр албан тушаалтнууд болон жирийн иргэд эмгэнэл илэрхийлж, цэцэг өргөлөө. Энэ үеэр одоо ч Дэлхий дахинд цөмийн зэвсгийн аюул нүүрлэсээр байгааг, Хирошима болон Нагасакигийн эмгэнэлт хувь тавилан давтагдах аюул байсаар буйг онцлон дурджээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 11 )
Япончууд их тэнэг ард түмэн ингэж цөмдүүлж устгуулж хядуулчаад одоо нөгөө америкийнхаа бөгсийг долоогоод явж бдаг эргүү сдаа нар укр оросын дайнаар оросд хориг тавьж нтр яах гж бгн эргүү сдаа нар далайд живж далд орвол хамгийн ойрхон орос улс бгашдээ эргүү сдаа нараа хахахаха тэгсэн ч орос улс өөрөө асар том эдийн засагтай зэвсэг үйлдвэрүүд хөгжсөн дэлхийн номер1 хүчирхэг гүрэн дэлхийн тал улс нь нийлээд нусаа хацартаа наатлаа хориг тавьсан ч яахчгүй тоохгүй харин эсрэгээр нь өөрсдийг нь түлш байгалийн хий тог цах түүхий эдээр нь боож глг болгож бнашдээ эргүү самурай нар сдаа нар
VANXANXANDI8095587BOOB XXNO ANUSDI
Энэ чинь удахгүй ану орос Европ хятад их гүрнүүд өртөнө
Атомын бөмбөгийг америк хаясан. Японы дунд сургуульд холбоотнууд буюу Англи, Оростой хаясан гэж заадаг.
Энгийн иргэд дээр 2 удаа атомийн бөмбөг хаяж 2 хотыг газартай нь тэгшилсэн улс АНУ.Одоо Израйлыг дэмжиж Газад иргэдийг хядаж байна.
АНУ хаясан гэхэд Орос гэж урьдаг нохой их бнаоо. Эргээд хаячихуй гэж айдаг болоод тэр биз. Хэдхэн дарлуулждээ
Оросууд атомын бөмбөг хаясан биздээ\n
Оросууд атомын бөмбөг хаясан биздээ\n
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
ОДОО ТЭГЭЭД НУТГААРАА НЭГ АМЕРИКИЙН ЦЭРГИЙН БААЗ БАЙГУУЛЧИХСАН. ЯМАР Ч СОНИН УЛС ВЭ ДЭ. ХОХЬ НЬ ГЭДЭГ Л БАЙХ ДА