“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд Хүй долоон худагт зохион байгуулагдах баярын хөтөлбөрийн онцлох үзүүлбэрүүдийн нэг болох морин циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт 2026 оны долоодугаар сарын 13-ны өдрийн 14:40–15:00 цагт Монгол адууны соёлын хүрээний Төв талбайд болно.
Тус үзүүлбэр нь хурд, хүч, тэнцвэр, авхаалж самбаа, өндөр төвлөрөл шаарддаг бөгөөд давхиан дунд эмээл дээр зогсох, морин дээрээс нум сум харвах, хөдөлгөөний нарийн зохицлыг харуулсан олон төрлийн үзүүлбэрээр үзэгчдэд хүрдэг.
Монголын морин циркийн уран бүтээлчид олон жилийн турш үндэсний өв уламжлал, морины ур чадварт тулгуурласан энэхүү урлагийг хөгжүүлж, дотоодын болон олон улсын тайзнаа Монголын морин соёл, циркийн урлагийг сурталчилж ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )