ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан мөрөөдөлд умбаж, үүлэн дээгүүр ниснэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Хонь

Та эсэргүүцэж байгаа ч нүүдэл суудал гарч магадгүй. Гэхдээ удахгүй энэ нь сайхан санаа байсныг ойлгоно: Гэнэтийн шийдвэр бол таны хувьд амжилтад хүрэх түлхүүр. Өнөөдөр таны хийх хамгийн том зүйл бол инээмсэглэл, дур булаам байдлаа ашиглах явдал юм.

Үхэр

Санаж сэдсэнээ хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Шийдэмгий байгаарай. Юу ч болж байсан сэтгэл хөдлөлөө ил гаргаж болохгүй. Хэн нэгнээс дэмжлэг хүлээх ч зөвхөн үүнд анхаарах хэрэггүй.

Ихэр

Томилолт эсвэл аялалд гарна. Юу ч байсан сонирхолтой байна. Өнөөдөр юу ч таны сэтгэл санааг өргөж чадахгүй. Маш эмзэг байна.

Мэлхий

Зөнтэй зүүд зүүдлэх тул зүүдээ манаарай. Цэцэг, ургамал тарьж, суулгах ажил хийхгүй байсан нь дээр. Өнөөдөр өөрөө өөртөө анхаарал тавиарай.

Арслан

Нэг өдрийн дотор байнга хойшлуулж байсан асар олон ажил амжуулна. Өнөөдөр үйлдсэн сайхан, буянтай үйлс сэтгэлийн тайвшрал бэлэглэнэ. Өнгөрсөнд өгч байсан амлалтаа эргэн санаарай.

Охин

Өөдрөг сэтгэл санаа танд жигүүр ургуулна. Өнгөрснийг мартаж, урагш хараарай. Болж өнгөрснийг эргүүлэн авчрах гэж бүү хичээ.

Жинлүүр

Бүтэн өдрийн турш сэтгэл наран гийж, үүнийг нь эргэн тойрны хүмүүс анзаарч, сэтгэл санааг нь өргөнө. Яарахдаа чухал мэдээллийг анзааралгүй өнгөрөөх вий. Өнөөдөр нэг асуудал шийдэх ч сэтгэл нь амрахгүй.

Хилэнц

Өнөөдөр та удирдлагадаа ямар ч асуудлаар хандаж болно. Тэр таныг сонсож, дэмжинэ. Муу бодол, совингоо толгойноосоо хөө. Ухааныг нь самууруулж, зөв замаас нь төөрүүлнэ.

Нум

Өдөржин адреналин хайх бөгөөд үдэш нь эрлээ заавал олно. Ямар нэгэн санал авбал шууд хариу өгөх гэж бүү яар. Сайтар бодож үзээрэй. Амралтын тухай бодож үзэхэд гэмгүй.

Матар

Өнөөдөр юу ч хийж болно. Уйлмаар санагдвал уйлаарай. Сэтгэл нь уужирна. Итгэлтэй байх, өөртөө итгэлтэй байх хоёрын хил хязгаарыг давж болохгүй. Эртнээс амласан хүндээ бичихээ мартуузай.

Хумх

Бардамналын багийг зүүх хэрэг гарна. Ингэснээр таныг танил болон хамтран ажиллагсдын нь доромжлолоос хамгаална. Амьдралд ажлаас өөр зүйл байдгийг санаарай. Бусдын зовлонг үл сонсоно.

Загас

Мөрөөдөлд умбаж, үүлэн дээгүүр ниснэ. Хүүхдүүддээ энэ өдрийг зориул. Мөнгөтэй болгоомжтой харьцаарай. Хаях вий.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu