Шинэ арслан Э.Батмагнай 16 хоногт хоёр том түрүү хүртэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 28

Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт өргөн дэлгэр наадам боллоо. Анхдугаар богд өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн энэхүү барилдаанд Авто тээврийн ойд түрүүлж, автомашинаар шагнуулсан О.Хангай аваргаас эхлээд Асашёорюүгийн сойсон сонирхогчдын сүмогийн ёкозүна Хидетора Ханада, мөн шинэ арслан Энхтүвшингийн Батмагнай, улсын наадмаар хий дарж, өөрөө унасан Улсын арслан Б.Орхонбаяр, уран чамин барилдаанаараа улс даяараа гайхагдсан Өсөх идэр начин Мижиддоржийн Жамъяанпүрэв гээд мөн ч олон сайхан бөхчүүд зодоглолоо.

Ямартаа улсын наадмын дуулианыг дарж, удаах дуулианыг үүсгэсэн урамтай сайхан барилдаантай наадам боллоо гэж ард түмэн ам сайтай байхав.

Шинэхэн арслан Э.Батмагнай улсад түрүүлснийхээ дараагаар нутгаа, бэлтгэлд гарсан газраа эргэж ирчихээд Өндөр Гэгээний ойд форм бага зэрэг алдарсан байдалтай очсон болов уу гэтэл одоо цагийн шилдгүүдийг цувуулсаар түрүүллээ.
 

Хавар "Бөхийн өргөө"-нд Улсын заан Б.Бат-Өлзийд үзүүр түрүүнд үлдээд унасан бол наадамд таараад юу юугүй гар аччихаад гүйгээд явчихсан. Харин энэ удаад хоёр хүчтэн нэлээн тогтож, тогтоож үзлээ.

Б.Бат-Өлзий заан баараггүй давчихаар байдалд оруулсан ч арслангийн өвдөг зүлэг ногооны толгой шүргэхэд цөөхөн хэдэн сантиметр дутаад аргагүй насны залуу, хөлийн хурдаар эргээд босоод ирлээ. Ингээд баруун сугадаад зүүн мордож дайраад давснаар үзүүр түрүү рүү гараад явчихлаа.

Шөвгийн дөрвийн нөгөө хоёр болох Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр хоёр мөн ойролцоо хугацаанд барилдаж, Сэлэнгийн арслангийн зүүн тосгуулж хавирах мэт цохиод зөрүүлээд баруун хавираад тэнцвэр алдуулаад дайрчихлаа. Ингэж магадгүй бөхийн хорхойтон түмний үзэхийг хүссэн хоёр залуу арслангийн барилдаан үзүүр түрүүнд хүрч, гарах болов. Улсад түрүүлээд 16-хан хонож буй 24-тэй Э.Батмагнай, улсад хоёр үзүүрлэчихсэн 27-той Б.Орхонбаяр нарын энэхүү барилдаан удсангүй.
 

Б.Орхонбаяр алдартай хонгодоогоо арай л удаашралтай хийхэд нь арагшаа дагуулж алхмагцаа сөрж суйлаад давхар араар нь гишгээд давлаа. Магнай хүү хийморьтой, зоригтой, өөртөө маш итгэлтэй байгаа нь илт. Улсын наадмын үзүүр түрүүнд Н.Өсөхбаярт толгойгоо уургалж даруулчихаад босоод ирсэн хүн энэ удаад Б.Бат-Өлзий заанд арагшаа суучих, өвдгөөрөө зүлэг шүргэчих шахсан ч өндийн босож ирээд түрүүлсэн нь азтай хийморьтой, хурдтай байгаагийн давхар нотолгоо болов.

Шөвгийн дөрөвт О.Хангай аварга цагтаа харцага цолтой байхдаа Ховдын холбоотой хоёр гэгдэж явсан Б.Бат-Өлзийгөө авалгүй орхисон юм. Энэ нь улсын наадмаар шөвгийн дөрөвт Н.Батсуурь хоёр ч удаа П.Бүрэнтөгс аваргыг авалгүй орхиж, тэр бүрийд хоёулаа өрсөлдөгчдөө унаж, үзүүр ч үгүй, түрүү ч үгүй хоцорч байсныг санагдуулан давтлаа.

Энэ дараалсан олон том наадмыг хараад хамгийн гунигтай суугаа бөх бол Улсын гарьд Н.Өсөхбаяр байсан биз ээ. Хэрвээ допингийн шинжилгээнд унаагүй бол энэхүү том наадмуудад дээгүүр барилдаж, цэнгүүлж байх нь гарцаагүй. Өөрөө бол сошиал хуудастаа допинг “very low” буюу маш бага хэмжээгээр илэрсэн гэж мэдэгдсэн.
 


Гарьдын шинжилгээний хариу допингт тооцогдохоор зааг хэмжээнд хүрсэн хүрээгүй эсэхийг тодорхой зарлаагүй байна. Давсан байлаа ч гэсэн мэдэгдлээс нь харвал тун бага хэмжээгээр давсан байх магадлалтай гэх ойлголт төрүүлсэн.

Маш бага хэмжээгээр илрэх тохиолдол Дэлхийн спортод элбэг тохиолддог. Шүргэлцэх, хөлсөөр дамжих бүр үнсэлцэхэд ч илэрч болно. Ихэнх тохиолдолд бага хугацааны шийтгэл ногдуулдаг.  Чөлөөт бөхийн багш дасгалжуулагч Б.Баттулга бол “Бүх цаг үед хэрэглэж болохгүй допинг” гэж бичсэн байна лээ. Бүх цаг үед хэрэглэж болохгүй гэдэг нь тэмцээн уралдаанд оролцсон оролцоогүй аль ч цагт хэрэглэж болохгүй төрлийн бодис гэсэн утгыг агуулж байгаа юм.

Ер нь тэгээд МОНАДА өөрөө хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага мөн үү? гэсэн асуулт гарч ирдэг. МҮОХ, Паралимпын Холбоо нийлж байгуулах учиртай байгууллагыг 2007 онд хувь хүмүүс нэгдэж байгуулсан гэх яриа явдаг. Үүнийг мэдээж магадлах хэрэгтэй. Мөн одоогийн МОНАДА-гийн бүрэлдэхүүнд эмч, эрүүл мэндийн мэргэжлийн хүмүүс, Бөхийн Холбооноос төлөөлөл орсон уу гэдэг асуулт бий. Хууль дүрмийн дагуу бол бүрэлдэхүүнд ямар мэргэжлийн хүмүүс орсон байх ёстойг нарийвчлан заасан байдаг. Хэрвээ хууль дүрмийн зөрчилтэй бол энэ байгууллага үйл ажиллагаа явуулах, допингийн шинжилгээ авах ч эрхгүйд тооцогдоно.

Допингийн тухай яриаг үүгээр цэглээд энэ Даншгаар олны анхаарлыг татсан өөр нэгэн бөхийн тухай цухасхан өгүүлье.
 


Энэ бол Японы 23 настай Хидетора Ханада. Түүнийг мэргэжлийн сүмогийн ёкозүна Ваканоханагийн хүү гэх төөрөлдсөн эндүү ташаа ойлголт байдаг. Энэ залуу Ваканоханатай ураг төрлийн холбоогүй. Харин холбогдох нэг үндэслэл бий. Энэ бол америк хөлбөмбөгт дуртай. Ваканохана ч америк хөлбөмбөгт дуртай, харин Ханада мэргэжлийн америк хөлбөмбөгч болохоор зорилго тавиад буй залуу. Хидетора Ханада World Games-т одоогийн ёкозүна Ооносатог ялж, сонирхогчдын ёкозүна болсон хэрнээ мэргэжлийн сүмо рүү оролгүй, америк хөлбөмбөгч болох мөрөөдлийнхээ төлөө яваа. Гэхдээ жилийн дараагаар тэрхүү зорилгодоо хүрч чадахгүй бол мэргэжлийн сүмо рүү орохыг үгүйсгээгүй байсан.
 


Сонирхогчдын сүмогийн ёкозүна бас Ооносатог ялж байсан гэдгээрээ Японд хангалттай алдартай хэрнээ сураг алдарсан тамирчдын нэгд тооцогддог.Асашёорюү түүнийг 20-оод хоног сойж, үндэсний бөхийн барилдаан зааж, зодог шуудагт цөөхөн хоног дасгаад Өндөр Гэгээний ойд гаргалаа. Ингэснээр Монгол бөхийн түүхэнд үндэсний бөхийн албан ёсны барилдаанд оролцсон анхны япон бөх болсон юм.

Нэгийн даваанд аймгийн хурц арсланг даваад, хоёр дээр залуу бөхчүүдээс давсан ганц бөх нь байсан тул яалт ч үгүй улсын аварга О.Хангайтай оноолт тааран уналаа. Гэхдээ үнэхээр сайхан түүх бүтээж бас л чадлаа. Монголын аваргатай Монголд том наадамд тааран барилдана эгэл биш намтартай энэ залуугийн түүх улам зузаарч буй нь тэр.

Улсын заан М.Лхагвагэрэл Авто тээврийн ойгоор заан Д.Хүдэрбулгын ард гараад унасан бол энэ удаад заан Б.Бат-Өлзийгийн мөн яг ард нь гараад уналаа. Ойрхон хоёр том барилдаанд гарцаагүй давахаар барьц байрлал авчихаад чөлөөтийн гавъяат тамирчин маань өвдөглүүлж, тохойлдуулчихаж барсангүй.
 


Зураг дээр 30 жилийн өмнө Өвөрхангайн Есөнзүйлийн Даншиг буюу Өндөр Гэгээний мэлмий гийсний анхны Даншигт түрүүлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, энэ жилийн даншгийн түрүү үзүүр Э.Батмагнай, Б.Орхонбаяр. Мөн 30 жилийн өмнөх Даншигт шөвгийн дөрөвт шалгарч, улсын заан цол хүртсэн ч удалгүй цолоо хураалгасан улсын начин Ширмэнгийн Батхуяг нарын зэрэг хүмүүс байна. 

За ийнхүү үзэх юм ихтэй, өргөн дэлгэр сайхан Даншиг боллоо. 10 жилийн дараа Өндөр Гэгээний 400 жилийн ойгоор Э.Батмагнай, Б.Орхонбаяр нарын зэрэг залуу хүчтэнүүд Өвөрхангайд бүр том цолтой очоод барилдаж байхыг хэн байг гэх билээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
evelyn murphy(198.44.131.196) 2025 оны 08 сарын 09

Are you looking for a reliable Hacking Service?\nETHICALHACKERS renders the best hacking service on the web. They are the most professional team of hackers in the dark web.\nETHICALHACKERS offers tons of services:\n1. Remote phone hack\n2. Crypto Recovery\n3. Upgrade gpa\n4. School Grades Change\n5. Increase credit score\n6. Database hack\n7. Facebook, Whatsapp hack\n8. Remote phone Hack .\n9. Remove criminal records.\nThey also sell high grade techs and hacking chips and gadgets if you are interested in Spying on anyone. They sell software, programs, apps for hacking services.\nInterested parties should c

0  |  0
Д(122.201.31.46) 2025 оны 08 сарын 01

Энэ хогнууд баастай цувдайнууд яах нь хэнд хамаа бнаа шуналтай хар ллрууд авахаас өөрийг мдхгү глгнүүд зайлаа ниигэмд ямрч хрггүй малнууд

0  |  1
S(59.153.114.253) 2025 оны 07 сарын 29

SAWI80955877

0  |  0
Бөх судлаач(66.181.161.20) 2025 оны 07 сарын 29

Өсөхбаяр өвлийн барилдаануудаас л сэнжигний булчин, нурууны булчингууд нь ялгараад гарчихсан байсан. Хэрэглэсэн гэдэг нь ч ойлгомжтой лдоо. Гэхдээ хувь хүн нь сайхан залуу ч гэлээ дүрэм бол дүрэм шүүдээ харамсалтай л бна сайхан залуу.

0  |  0
Michael Gard(159.242.228.178) 2025 оны 07 сарын 29

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

0  |  0
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 31

Гэнэт их идэх гэдсэнд халтай л гэдэг, гэнэт ингэж цоорох ч бас асуудалтай л байх даа, үгүйдээ л хар цагаан хэл ам хэцүү ш дээ, шунал ихэдвэл шулам ч гэдэг

0  |  3
S(103.229.123.209) 2025 оны 09 сарын 23

BOOBN XXNO SEKSDI ANUSDI SEXSEER VANXANDI80955877

1  |  0
зочин(66.181.182.248) 2025 оны 09 сарын 23

бөхчүүд хэзээ чхориотой бодис хэрэглэж болохгүй дээ монгол бөхийн дэвжээ цэвэр ариун байх ётой эрт дээр үес өвөг дээдс минь цэвэр барилдаж ирсэн гэдгийг бид мартаж болохгүй Өсөхбаярыг дэмжиж байгаа хүмүүс ямар сонин юм вэ үнэн гэж байдаг даа

1  |  2
Зочин(202.126.91.57) 2025 оны 07 сарын 28

Гончигдамба сэжигтэй гэсэн, Өсөхбаяртай контактласанаас болсон байх магадлалтай, тахиа анхдагч уу өндөг анхдагч уу, кк

1  |  0
Зочин(202.55.188.42) 2025 оны 07 сарын 28

Өсөрбаяр гончигдамбатай барилдаж хүрэлцсэнээс болж илэрсэн байхаа

1  |  0
DR. ADITYA(197.211.63.62) 2025 оны 07 сарын 28

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Зочин(202.55.188.42) 2025 оны 07 сарын 28

Өсөрбаяр гончигдамбатай барилдаж хүрэлцсэнээс болж илэрсэн байхаа

0  |  0
Зочин(202.55.188.42) 2025 оны 07 сарын 28

Өсөрбаяр гончигдамбатай барилдаж хүрэлцсэнээс болж илэрсэн байхаа

0  |  0
Top