Залуу начин Н.Амгаланбаатар хурдан удмын даага хөтөллөө

Г.Билгүүн | Zindaa.mn
2026 оны 07 сарын 12

Энэ жилийн Улсын их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн 14 бөхөөс уламжлалын дагуу хамгийн залууд нь хурдан удмын даага бэлэглэлээ.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Нямсүрэнгийн Амгаланбаатар бусад шинэ начин цолтнуудаас хамгийн залуу нь буюу 23 настай учир даага хөтөллөө.

1994 оны Улсын их баяр наадамд улсын начин цол хүртсэн бөхчүүдээс хамгийн залууд нь буюу тухайн үед 20 настай байсан Долгорсүрэнгийн Сумъяазарт анхлан хурдан удмын даага бэлэглэж эхэлсэн түүхтэй юм. Тэр цагаас хойш Улсын наадам бүрийн залуу начинд даага бэлэглэдэг болсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top