ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон эсрэг хүйстэнтэйгээ бүү сээтгэнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Хонь

Эрсдэлтэй үйлдэл хийхгүй, эсрэг хүйстэнтэйгээ сээтгэнэхгүй, хэт их анхаарал татахгүй байх нь чухал. Үүний оронд хүлээцтэй байж, бусадтай аль болох харьцахгүй байсан нь дээр. Эерэг сэтгэл хөдлөлөө гаргаж, тэнцвэрийг нь алдагдуулах үйл явдалд бүү авт. Нарнаас эрч хүч аваарай.

Үхэр

Өнөөдрийн уриа ”Зөвхөн тэвчээр, хөдөлмөрийн үр дүнд олон зүйлд хүрнэ”. Найз нөхдийн хүрээ тэлнэ. Аливаа үйл хэрэгт таатай өдөр. Тусламж гуйсан нэгэнд заавал туслаарай. Ачийг нь хариулна. Өнөөдөр хүршгүй оргилдоо гарна.

Ихэр

Өмнө нь айж байсан амжилтдаа хүрэх бүхий л боломж бий. Шийдэмгий байж, эцсийг нь хүртэл яваарай. Ингэснээр хэн найз, хэн дайсан болохыг олж мэднэ. Таны эргэн тойрон атаархагчид олон байна. Өөрийнхөө нүдээр тэднийг харах цаг нь болсон. Болгоомж илүүдэхгүй. Зөнтэй зүүд зүүдэлнэ. Зөн совингоо сонсоорой.

Мэлхий

Аль ч шатанд зөрчил үүснэ. Дотоодын амар амгалан, анхаарал хамгийн хүнд нөхцөл байдлыг даван туулахад тус болно. Гэр бүл, дотнын найзууддаа анхаарал тавь. Эхлүүлсэн ажлаа дуусгахад тохиромжтой. Таны дотор гал дүрэлзэж байгаа бөгөөд унтраахад хэцүү байх төдийгүй таны бүх үйлдэлд илэрнэ.

Арслан

Таныг хуурах эсвэл төөрөгдүүлэх магадлал өндөр байна. Өдрийг эергээр өнгөрүүлэхийн тулд мэдээлэлд хурдан хариу үйлдэл үзүүлж, чөлөөтэй хөдөл. Жижиг зүйлд уурлах хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ салхинд гарахад гэмгүй.

Охин

Эрч хүч шавхагдах тул орчноо соль, сэтгэл санаагаа эерэг байлгаж, цэнэг аваарай. Амьдралаа тайван хэмнэлд шилжүүл. Таатай хүмүүстэй танилцсанаар шинэ мэдрэмж авч, эрч хүчээ сэлбэнэ. Таны өндөр идэвх, үйл ажиллагааны өндөр бүтээмж өнөөдөр үр дүнгээ өгөхгүй.

Жинлүүр

Ажлаа шалгах сайхан боломж гарна. Үүнийг бүү алдаарай. Бусдыгаа хошуучлахаас бүү эмээ. Удирдлага нь таны санаа, хөдөлмөрч зан, хичээл зүтгэлийг үнэлнэ. Өөрийгөө сайн талаас нь харуулах цаг нь болсон. Амьдралын эрүүл хэв маягийг мөрдөхийг хичээсэн таны зүтгэл үр дүнгээ өгч, өвчин таныг тойрон өнгөрч байна. Хөлөө үргэлж дулаан байлгаарай.

Хилэнц

Өөртөө болон өөрийн үзэл бодолдоо итгээрэй. Энэ өдөр таных бөгөөд таны үйл хэрэг удаан хүлээсэн амжилтад хүргэнэ. Үл таних хүмүүсийг бүү сонс. Зөвхөн өөрийгөө, өөрийнхөө хүслийг сонс. Мөрөөдөж байсан худалдан авалтаа хийгээрэй.

Нум

Аливааг эргэцүүлэн бодоход тохиромжтой. Аялах бол болгоомж илүүдэхгүй. Нэмэлт орлого олох боломж гарвал бүү татгалзаарай. Амжилттай байх болно. Таны санаа, төлөвлөгөө гэнэт гарч ирдгээрээ гайхалтай. Харин өнөөдөр гэнэтийн зүйл танд ашиггүй.

Матар

Өнөөдөр үр бүтээлтэй ажиллах, шинийг сурч мэдэх өдөр. Таны хүч таны оюуны чадварт оршдог. Ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээгээ хөгжүүлээрэй. Өөрийгөө хай. Өөрийнхөөрөө байх, хүссэнээрээ амьдрах, өөрийгөө эрхлүүлж, өөрийнхөө өмнө зорилго тавьж, түүндээ хүрэх, бүх амьдралаа зориулахыг хүсэх тэр үйл хэргээ олоорой.

Хумх

Сонирхолтой өдөр. Шинэ мэдлэг олон асуудлыг шийдэхэд хэрэг болно. Гэртээ тухтай уур амьсгал бүрдүүлэхийн тулд дэлгүүрээс өөрт таалагдсан хөөрөх эд зүйлс ав. Үдшийг гэр бүл, хайртай хүнтэйгээ хамт өнгөрүүл. Түншийнхээ нөөц бололцоог хэтрүүлэн үнэлэх вий.

Загас

Сэтгэл санаа тааруухан, дотоод эрч хүч буурна. Олон нийтийн газар очих хэрэггүй. Энэ өдрийг байх л ёстой гэж хүлээн аваарай. Олон зүйлийг өөрчлөх гэж бүү хичээ. Сэтгэлээ хэрхэн илэрхийлж буйгаа хянаарай. Хэтрүүлэх нь хайртай хүнд нь таалагдахгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu